Аваарын гэрэл асаасан л бол хаана ч хамаагүй зогсож болно гэсэн дүрэм байхгүй

Аваарын гэрэл асаасан л бол хаана ч хамаагүй зогсож болно гэсэн дүрэм байхгүй

Аваарын гэрэл асаасан л бол хаана ч хамаагүй зогсож болно гэсэн дүрэм байхгүй

Саяхан 21 дүгээр хорооллын "Сансар" супермаркет орох гээд зогсоол нь руу нь эргэв. Гэтэл зогсоолоос гарах гэж байгаа бололтой машины жолооч гарц хэсэгт  ирээд аваараа /ослын дохионы гэрэл/ татаад зогсчихож. Араас нь зогсоолоос гарах гэж буй машины жолооч нар дуут дохио өгөөстэй. Зогсоол руу орох гэж байсан машинууд ч гарах машинуудаа өнгөрөөж байж орохоос өөр аргагүй. Аваараа татсан машины жолооч дуут дохиог үл тооно зогсоно. Бараг 2 минут өнгөрлөө. Аргаа бараад цонхоороо "Машин чинь эвдэрээ юу" гэж хашгирч асуухад хариулсангүй. 

Гэтэл дахиад минут орчмын дараа нэг залуу гүйж ирж суугаад, хөдөлж байвал яах вэ.  Та магадгүй саяхан, өчигдөр, хоёр хоногийн өмнө ч юм уу, ийм зүйлтэй тулгарч байсан л байх. Аваарын гэрлээ асаасан л бол хаана ч хамаагүй зогсож болно гэсэн журам манай замын хөдөлгөөний хууль, дүрмэнд байхгүй л байлтай. Арай л замын голд машиныхаа аваарын гэрлийг асааж орхичихоод, зоогийн газар орж хоол идчихээд гарч ирэх нь холгүй байх юм.  

арийнхан замын нэг эгнээг таглаад, аваараа татаад зогсчихно. Машин нь эвдэрсэн юм уу гэхээр хүн хүлээнэ, эсвэл таксинд явж, халтуур хийдэг хүмүүс байх нь элбэг. Маш цөөн тохиолдолд үнэхээр машин нь эвдэрсэн байх жишээтэй. Улаанбаатар хотын зам тэртээ тэргүй түгжрэлтэй, хэдхэн км зам хороох гэж үйлээ үздэг. Гэтэл нэрмээс болгоод, замын нэг эгнээ эзлээд, аваараа татаад зогсчихдог заваан үйлдлээ засаач ээ, жолооч нар аа.  Бусаддаа аль болох лай болохгүй л замын хөдөлгөөнд оролцооч. Хүн хүлээх гэж байгаа бол гарц хаах биш зогсож болох эвтэйхэн газар олж болно. Болохгүй юм байхгүй. Хэн дуртай нь, хаа таарсан газраа аваарын гэрлээ асаачихаад, замын хөдөлгөөнд саад болж, түгжрэл үүсгээд зогсоод байвал бусад чинь яах болж байна.  Замын хөдөлгөөнд соёлтой оролцъё. Аваарын гэрэл аваар гарсан үед л хэрэгтэй. Түүнээс биш хаана ч хамаагүй зогсож болох зөвшөөрөл чинь биш шүү.