"Аз жаргал бол энгийн зүйл"

"Аз жаргал бол энгийн зүйл"

"Аз жаргал бол энгийн зүйл"

Дэлхийд алдартай дарсны амтыг таашаах зуур Баямонгол чуулгын үлээвэр найрал хөгжмийн “Jazz big band” хамтлагийнхан эрч хүчтэй ая тоглоно.  Минималист хэв маягт дурладаг залуус, бүсгүйчүүд жааз хөгжмийн хэмнэлийг мэдрэнгээ өдөрлөг эхлэхийг хүлээнэ.  Энэ бол "Нарны эх" группын зохион байгуулсан "Зөв хэмнэл" минималист хэв маягийн талаар ярилцах өдөрлөгийн эхлэл.  Минимализм гэж таныхаар чухам юу вэ.  Энэ асуултад хүн бүр өөр өөрөөр хариулах байх. Өөрийнхөөрөө байх, хэрэгцээгээ зөв үнэлэх, шуналгүй болох, бусад хүн чиний талаар юу гэж бодож байгааг үл анзаарах, сэтгэлийн эрх чөлөөг олох гэх мэтээр. Тэгвэл өдөрлөгийг зохион байгуулагчид үүнийг маш энгийнээр буюу "Зөв хэмнэл" гэж тодорхойлж.  Өдөрлөгт зочноор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Бурхан урлаач, судлаач Д.Ухаанзаяа, Сэтгэлзүйч Г.Наранбаатар, реппер Б.Гантулга буюу Sekstsagaanbogd нар оролцож, өөр өөрсдийнхөөрөө минимализмын талаар үзэл бодлоо хуваалцсан.  "Зөв хэмнэл" минималист хэв маягийн талаар үзэл бодлоо хуваалцах өдөрлөгийн фото сурвалжилгыг хүргэж байна.  

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Надад төрөөс тусгай жолооч, албаны машин гаргаж өгсөн. Би албаны унаа унахгүй, хувийнхаа машинаар явдаг. Улсдаа нэг машин, жолооч хоёрын төсвийг хэмнэж, хувь нэмрээ оруулж байгаа. Би олон жилийн өмнөөс минималист амьдралын хэв маягийг эрхэмлэж ирсэн.  Надад үнэтэй машин унаж, том хаусанд амьдарч, өв уламжилж ирсэн хөөрөг ч барих боломж байсан. Гэхдээ би жигтэйхэн том байшинд амьдарснаас жижигхэн байрандаа, гэр бүлийнхэнтэйгээ ойрхон суугаад хоолоо идэхийг илүүд үздэг. 

 Бурхан урлаач, судлаач Д.Ухаанзаяа: Баян хүн гэж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун хүнийг л хэлнэ. Хэрэглээнээсээ илүү гаргаад, гайхуулах, хүнд үзэгдэх байдалд хэт анхаарвал шунал болно. Нисванис буюу хорт сэтгэл ч гэж хэлж болох юм. Бид бусдад таалагдах гэж амьдрахаа болих цаг болсон. Өөрт юу хэрэгтэй, би юунд дуртай вэ гэдэгтээ л анхаар. 

Энгийнээс энгийн байх нь минимал юм. 

Би удаан явдаг, гэхдээ арагшаа биш 

Сэтгэлзүйч Г.Наранбаатар:  Ашиг сонирхлынхоо зөрчлийг дийлж чадсан хүн амжилтад хүрдэг.  Минималист сэтгэлгээтэй болж чадсан хүмүүсийн амьдралдаа гаргадаг хамгийн эхний ялалт нь сэтгэлзүйгээ өөрчилсөн байдаг. Үндсэндээ ашиг сонирхлын зөрчлөө дийлсэн гэсэн үг.  Мөн тэд эмх цэгцтэй амьдардаг. Тэд миний шунал юу хүсэж байна вэ гэдгээс илүү би юу хүсэж байгаа вэ гэдэгтээ илүү ач холбогдол өгч чаддаг болдог. Бөөрний тасагт хэвтэж байгаа эрчүүдийн хамгийн том мөрөөдөл нь зүгээр л шээх байдаг. Олон хүмүүсийн мөрөөдөл аль хэдийнэ таны амьдралд биелэлээ олчихсон. Харамсалтай нь хүмүүс өөрийнхөө амьдралд байгаа зүйлсийг үнэлж чаддаггүй. Уг нь өөрт буй жижигхэн зүйлдээ ч талархаж чадвал аз жаргалыг мэдэрнэ.

Реппер Sekstsagaanbogd буюу Б.Гантулга:  Бид минималист байхаас аргагүй нийгэмд амьдарч байна. Нэг жинс хийхэд 1.3 тонн ус зарцуулдаг. Тийм байхад байнга брэндийн, үнэтэй хувцас аваад байх хэрэг байна уу. Надад гурван гутал, хоёр өмд, нэг футволка, цамц байдаг. Хүмүүс намайг улаан хувцас өмсвөл гоё харагдана гээд байдаг. Үгүй, надад юу таалагддаг, тааламжтайг би өөрөө мэднэ шүү дээ.  Минимализмыг “Зөв хэмнэл” гэж өдөрлөг зохион байгуулагчид тодорхойлсон байна. Энэ тодорхойлолт надад маш их таалагдаж байгаа. 

Дуучин Наагий 

Шүүдэр цэцгийн дэлбээнд чи минь дусал болсон ч юм уу даа.... 

Дэлхийд алдартай дарсны амт....

Аз жаргал бол энгийн юм...

Байгаа зүйлдээ талархаж амьдарцгаая...