Барилга байгууламжийн 408 норм, нормативын баримт бичгийг мөрдөж байна

Барилга байгууламжийн 408 норм, нормативын баримт бичгийг мөрдөж байна

Барилга байгууламжийн 408 норм, нормативын баримт бичгийг мөрдөж байна
Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс “Барилга, байгууламжийн норм , нормативын баримт бичгийн шинэчлэлт, цаашдын чиг хандлага” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн тогтолцоо, салбар дундын зохицуулалт, барилгын салбарын норм, нормативын баримт бичгийн боловсруулалт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц гаргалгааны талаар зөвлөлдлөө. Өнөөдрийн байдлаар барилга байгууламжийн 408 норм нормативын баримт бичиг мөрдөж байгаа бөгөөд 2021-2022 онд норм, нормативын 45 баримт бичиг шинээр батлагдсан байна.
Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Энхболд, Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг нарын албаны хүмүүс оролцлоо. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газар, Стандартчилал хэмжилзүйн газар, Авто тээврийн үндэсний төв, Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам, Эрчим хүчний зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцов.