"Барилга, орон сууц 2022" үзэсгэлэн болно

"Барилга, орон сууц 2022" үзэсгэлэн болно

"Барилга, орон сууц 2022" үзэсгэлэн болно

Шинэ үеийн барилгын салбар үүссч сөний түүхт 96 жилийн ой, “Барилга МН” - ийн 15 жилийн ойн хүрээнд “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн 9 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд “Мишээл экспо төв”-д зохион байгуулагдана.

Намрын эхэн сард буюу орон сууцны борлуулалт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд шинэ орон сууц, амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй ААНБ-ууд оролцож, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулна.

Үзэсгэлэнгийн үеэр ипотек, компанийн болон хувь лизинд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдээс гадна амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэж, шилдэг реалторуудаас зөвлөгөө аван үр хойчдоо өвлөгдөх үнэт хөрөнгөө сонгох боломжтой юм.

Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд онцгой хямдрал, урамшууллыг хэрэглэгчдэдээ олгодог төдийгүй Төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжилтнүүдийн үнэ төлбөргүй сургалт, семинар, илтгэл тавигдах юм. Тухайлбал, "Төрийн Орон Сууцны Корпораци" ТӨХХК - иас “Түрээслээд өмчлөх орон сууц” - ны талаар танилцуулах юм.

Уг үзэсгэлэн яармаг давхар barilgaexpo.mn дээр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогч байгууллагуудын цахим талбай руу зочилсноор үзэсгэлэнд танилцуулагдаж байгаа материал, техник технологи, шинэ орон сууцны төслүүдтэй танилцах боломжтой аж.

Ерөнхий зохион байгуулагч: Барилга МН

Хамтран зохион байгуулагч: БХБЯ, БХТ, ТОСК

Ерөнхий ивээн тэтгэгч: "УЛААНБААТАР ГРУПП" ХХК

Ивээн тэтгэгч: "МОНКОН КОНСТРАКШН" ХХК, "АЙ ЭНД ЖИ ИНТЕРНЭШНЛ" ХХК