Барилгын тусгай зөвшөөрлийг "E-Mongolia" -гаас авах боломжтой боллоо

Барилгын тусгай зөвшөөрлийг "E-Mongolia" -гаас авах боломжтой боллоо

Барилгын тусгай зөвшөөрлийг "E-Mongolia" -гаас авах боломжтой боллоо

Төрийн байгууллагуудаас авдаг тусгай зөвшөөрлүүд цахимд шилжиж, илүү амар хялбар болсоор байгаа билээ. Тэгвэл  Барилга,  хот байгуулалтын яамнаас авдаг  5 тусгай зөвшөөрөл цахимжиж, "E-Mongolia" платформд орсон байна.  Тухайлбал: 0

-Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай
зөвшөөрөл
-Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл
-Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл
-Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах мэргэжлийн эрх
-Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл
Тусгай зөвшөөрөл авах заавар:
1. www.e-mongolia.mn сайтад нэвтрэх
2. Үйлчилгээ гэсэн цэс дээр дарах
3. Бизнес эрхлэлт гэсэн үйлчилгээг сонгох
4. Барилга, дэд бүтэц, эрчим хүч гэсэн дэд үйлчилгээг сонгосноор барилга хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрлийг авах боломжтой.