Б.Уранчимэг:  Каракан зууханд одоогийн хэрэглэж буй шахмал түлшийг түлэхэд нэн тохиромжтой

Б.Уранчимэг:  Каракан зууханд одоогийн хэрэглэж буй шахмал түлшийг түлэхэд нэн тохиромжтой

Б.Уранчимэг:  Каракан зууханд одоогийн хэрэглэж буй шахмал түлшийг түлэхэд нэн тохиромжтой

 

 ОХУ-ын Каракан болон “Зота” брэндийн зуухыг худалдаалж буй “Ахай баян” компанийн захирал Б.Уранчимэгтэй ярилцлаа. 

-Өвлийн улирал дөхсөн үед иргэдийн хамгийн их сонирхдог зүйл нь халаагуур, сайн чанарын зуух байдаг. Тэгвэл танай компанийн оруулж ирж буй хосолсон ажиллагаатай нам даралтын зуухны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Манай компани каракан зуухыг Уралын үйлдвэрээс нь оруулж ирж,  10 жилийн турш худалдаалж байгаа. Үйлдвэр нь зуух хийхэд зориулж төмрөө үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлогтой. Зүгээр л нэг хаа хамаагүй төмрөөр хийгээгүй.  Удаан ашиглах боломжтой, дулаанаа хадгалах чадвар сайтай төмрийг үйлдвэрлэж, түүгээрээ зуух хийдэг юм. Энэ зуухыг нэг удаа галлаад л 7-8 цаг дулаанаа барих чадвартай. Кермикан доторлогоотой, хар ухаанаар ярихад халуун сав шиг л гэсэн үг шүү. Тиймээс гадагшаа дулаанаа алдахгүй, халуунаа бариад, байшингаа халаадаг. Гэх мэт олон давуу талтай.

Хүмүүс одооны түлшинд тохирох уу гэж их асуудаг. Одоогийн хэрэглэж буй шахмал түлшийг түлэхэд нэн тохиромжтой. Яагаад гэвэл энэ зууханд багадаа 20-30, цаашлаад хэмжээ томрох тусам илүү их ус, тосол ордог. Харин шахмал түлш маш өндөр шаталттай учраас ус, тосолоо хурдан халаадаг.

-Каракан зуух хосолсон ажиллагаатай гэсэн. Энэ талаар дэлгэрүүлж мэдээлэл өгвөл?

-Шахмал түлш, мод түлж болно. Мөн цахилгаанд залгаад халаагуурыг нь ашиглаж болно. Өглөөнөөс орой болтол хоёр удаа галлана. Зуухны дор буюу өөртөө цахилгаан халуугаартай учраас орой болоод, тогны хэмнэлт эхлэхээр цахилгаанд залгаад ажиллуулчихаж болно. Цагийн релитэй самбар тавьчихвал оройны 21:00 цагаас өглөө 08:00 цаг хүртэл ажиллуулна гээд сануулчихаж болно. Сануулсан хугацаандаа ажиллаад л унтарна. Шөнөдөө гэр дулаахан хононо. Ийм л давуу талтай. Үйлдвэрээс 15 жилийн баталгаа өгдөг. Тиймээс зуухаа ойр ойрхон солих шаардлага гарахгүй.

Түүнээс гадна, энэ зуух гал манагчтай. Өөрөөр хэлбэл, тохируулга хийдэг хавхлаг.  Ямар ч зууханд нүүрс, түлш хийхэд шатаад л дуусна биз дээ. Тэгвэл гал манагчтай байснаар түлшний зарцуулалтыг багасгана. Гал хэтэрхий их асаад байвал хавхлагаа багасгаад, тохируулчихна. Тэгснээрээ түлш зарцуулалтыг багасгах ач холбогдолтой.

-Хэдэн төрлийн зуух худалдаалж байгаа вэ?

-30-1000 ам.метр талбайг халаах хүчин чадалтай зуухнуудыг худалдаж байгаа. Хүмүүс хэдэн ам.метр талбайтай байшин болон үйлчилгээний газрыг халаах гэж байгаагаа хэлээд асуух хэрэгтэй. Зарим хэрэглэгчид “Энэ зуух хэд вэ” гэж асуугаад байдаг. Гэтэл зуух олон төрөл, хүчин чадал нь өөр өөр учраас үнэ нь ялгаатай байна. Жишээлбэл, 30-70 ам.метр  байшинтай айлд 80 ам.метр талбайг халаах чадалтай зуух нэн тохиромжтой. Энэ зуухны үнэ 1.1 сая төгрөг. Харин 80 ам.метр байшинтай айл 80 ам.метр талбайг халаах чадалтай зуух авбал гүйцэд сайн халааж чаддаггүй. Хэрэглэгчид байшингаа ямар ч дулаан алдагдалгүй барина гэж байхгүй. Тиймээс дулаан алдагдлаа тооцоод, 100 ам.метр талбайг халаах чадалтай зуух авбал тохирч байдаг. Үүнийг манай хэрэглэгчид тооцож байх хэрэгтэй.

-Караканаас гадна “Зота” брэндийн зуух худалддаг юм байна. Энэ үйлдвэрийн зуухны давуу тал нь юу вэ?

-“Зота” брэндийн зуух 200-1000 ам.метр талбайг халаах хүчин чадалтай. Сибирийн хүйтэнд ашиглахаар зориулж бүтээсэн зуух.  Нэг галлаад дулаанаа 12 цагийн турш барих хүчин чадалтай. Каракан зуухнаас даруй 2 дахин хүчин чадалтай гэсэн үг. Сибирь гэдэг чинь манайхаас ч хүйтэн газар шүү дээ. Тэнд зориулж хийсэн учраас мэдээж туршсан байгаа. Тиймдээ ч маш бага түлшээр олон цаг халдаг. Хүн түлшээ, цагаа хэмнэнэ. “Зота” брэндийн зуух арай илүү үнэтэй байж болно. Гэхдээ өөртөө зоригтой хөрөнгө оруулалт хийснээр өдөржин галч хийх цагаа, түлштэйгээ хэмнэчихнэ. 

-Зуух худалдаж авсан хүмүүс суурилуулалт, холболтоо өөрсдөө хийх үү. Танайх холбож, суурилуулж өгдөг юм уу?

-Каракан зуухыг ханан пийшинд шууд холбож болно, тусдаа оролттой. Гэрт ашиглаж ч болно. Зарим газар, тухайлбал, Орост зуух байгаа хэсгээрээ ханаараа гадагшаа холбосон яндантай байдаг. Өөрөөр хэлбэл, яндан нь гадаа гэсэн үг. Тийм яндантай тохиолдол ч холбох холболт нь тусдаа. Манай компани холболт, суурилуулалт хийхгүй, зөвхөн зуухаа л худалдана. Хэрвээ сангийн холболт хийлгэнэ гэвэл чадварлаг хүмүүстэй холбож өгч болно. 

Дашрамд дурьдахад, манай  компани ОХУ-ын “Урал”-ын үйлдвэрийн цахилгаан халаагууруудыг төрөл бүрээр нь худалдаалж байна.  30-1000 ам.метр талбайг халаах хүчин чадалтай. Маш авсаархан хэмжээтэй. Цахилгааны зарцуулалт бага. Халахаараа амардаг, хөрөхөөрөө ажилладаг системтэй. ОХУ-ын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд маш найдвартай. Олон жил ямар ч асуудалгүй ажиллаж байгаа учраас бид 10 гаруй жилийн турш оруулж ирж, хэрэглэгчдэд нийлүүлж байна.