Ч.Ганхуяг: Хүмүүсийн хамгийн их хэрэглэж байгаа халаагуурыг сайн гэж ойлгоход буруудахгүй

Ч.Ганхуяг: Хүмүүсийн хамгийн их хэрэглэж байгаа халаагуурыг сайн гэж ойлгоход буруудахгүй

Ч.Ганхуяг: Хүмүүсийн хамгийн их хэрэглэж байгаа халаагуурыг сайн гэж ойлгоход буруудахгүй
“Альфа капитал групп” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганхуягтай цахилгаан халаагуурыг сонголт сэдвээр ярилцлаа.
-Сүүлийн үед иргэд халаалтаа цахилгаанаар шийдэхийг эрмэлзэх болж. Цахилгаан халаалтыг сонгохоор шийдсэн хүмүүс нэн түрүүнд юунд анхаарах ёстой вэ?
-Орон сууцнаас гарч, бие даасан шийдэл бүхий амины орон сууц, зуслангийн байшин барьж амьдрах сонирхолтой хүмүүс цахилгаанаар халаалтаа шийдэх төлөвлөгөөтэй байж болно. Одоо амьдарч байгаа байшиндаа ч цахилгаан халаалт тавихаар төлөвлөсөн хүн байгаа байх. Энэ тохиолдолд байшин барих болон одоо амьдарч буй газрын чинь цахилгааны хүчдэл хэр сайн бэ гэдгийг мэдэх ёстой. Хэрэглээний оргил үед буюу 18-22 цагийн үед цахилгааны хүчдэл 200 вольтоос доошоо унахгүй бол сайн. Тэгж байж цахилгаанаар халаалтаа шийдэж болно.
Хоёрдугаарт, байшингийн дулаан алдалт хэр зэрэг байна вэ гэдгээ тооцох хэрэгтэй. Барьчихсан байшин дулаан алдалт ихтэй байвал цахилгаанаар халаахад зардал ихтэй. Цахилгаан зарцуулалт нэмэгдэж, түүнийгээ дагаад төлбөр их гарна. Тийм учраас байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулж байж. Шинээр байшин барих гэж байгаа дулаан алдалт багатай, битүүмж сайтай барьж байж цахилгаан халаалтыг сонгох нь зөв. Хэрвээ цахилгааны хүчдэл унадаг газар, дулаан алдалт ихтэй байшинтай бол хатуу түлшин халаалтыг сонгосон нь хамаагүй дээр. Цахилгаан халаалтыг сонгоод зардлыг нь дийлэхгүй. Гэрээ халааж чадахгүйд хүрнэ.
-Цахилгааны хүчдэл унадаггүй газарт, дулаан алдагдалгүй байшинтай айл байна гэж бодъё. Ямар халаагуур сонговол илүү тохиромжтой вэ?
-Хүмүүсийн хамгийн их хэрэглэж байгаа халаагуур л сайн гээд ойлгочиход нэг их буруудахгүй. Яагаад гэвэл хүмүүс хамгийн сайн, хэрэглэхэд тохиромжтой зүйлийг л олноороо авдаг, зах зээлийн зарчим тэр. Монголд хамгийн өргөн хэрэглэдэг халаагуур бол ус, тосол гүйлгэж халаадаг, цахилгаан хаалтын бойлер. Гэхдээ хамгийн өргөн хэрэглэгддэг цахилгаан халаалтын бойлерт дутагдалтай тал бас бий.
Цахилгаан зарцуулалт бага зэрэг өндөртэйд тооцогддог. Мөн ашиглалтын зардал өндөртэй. Ажиллах явцдаа аль нэг газраараа ус, тосолоо алдах тохиолдол их. Тэр тохиолдолд даралт нь унана. Даралт нь уначихвал ус, тосол шугамаараа эргэхээ болино. Улмаар хаалтаа солих хэрэг гарна. Тосолоо нэмнэ. Намар болохоор систем дүүрэн байгаа эсэхийг мэргэжлийн хүн дуудаж шалгуулах хэрэг гарна. Нацос, тэлэлтийн сав эвдэрч, ажиллахгүй болох магадлал ч бий. Зуух нь өөрөө бохирдоод халалт нь муудах тохиолдол ч бий. Ухаалаг удирдлага нь ажиллахаа болиод, хэмээ тохируулж чадаа больдог. Гэх мэтээр тоочоод байвал маш олон эвдрэл ашиглалтын явцад гарах магадлалтай.
Энэ эвдрэлүүдийг багасгана гэвэл хамгийн чанар сайтай, европын халаалтын зуух, паар, шугам хоолой хэрэглэх шаардлагатай болдог. Итали хаалт аваад тавьбал эвдрэл мэдээж багатай. Гэвч цахилгаан халаалт тавих гарааны өртөг дагаад өсчихдөг.
-Хамгийн өргөн хэрэглэгдэж буй халаалтын зуухнуудтай дүйцэхүйц, ашиглалтын зардал багатай халаагуур гэвэл?
-Сүүлийн үед ашиглалтын зардал багатай халаалтууд гарч ирсэн. Түүний нэг нь манай компанийн ОХУ-аас оруулж ирдэг “Рэсси” гэдэг цахилгаан халаагуур. Манайд өргөн дэлгэр хэрэглэж байгаа цахилгаан тогоотой халаалтын системийг орлох хэмжээний бүтээгдэхүүн мөн гэдгийг бид туршилтаар баталсан. Тиймдээ ч сүүлийн 6 жил оруулж ирж, худалдаалж байна. Ашиглалтын зардал багатай, үр ашигтай гэдэг нь амьдрал дээр ч гэсэн батлагдсан. Хэрэглэх явцад шугам хоолой нь эвдэрлээ, ус, тосол нь гоожлоо гэж мэргэжлийн хүн дуудна гэхгүй амар. Намар хүйтэн орохоор асаагаад, хавар дулаарахаар өөрсдөө унтраачихна. Бүх өрөөнд байгаа паар ижил хэмээр халдаг. Ийм бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлж байна даа.
-Танай компани “Оч” цахилгаан халаагуурыг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн. Энэ халаагуурын онцлог, давуу тал нь юу вэ?
-Манай компани дулаан алдагдалгүй амины орон сууцны чиглэлээр сүүлийн 10-аад жил судалгаа, туршилтуудыг хийж байгаа. Байшинг нь бариад, дотор байх төрөл бүрийн шийдлүүдийг туршсан. Цахилгаан тогоо, шалны халаалт, дулааны нацос, ууран бойлер гэх мэт зах зээлд шийдлүүдийг ашиглаж, туршиж байлаа. Судалгаа хийх явцад ОХУ-аас оруулж ирж байгаа “Рэсси” халаагуур хамгийн үр ашигтай гэдэг нь тогтоогдсон. Эрчим хүч хэмнэнэ, агаар хуурайшуулахгүй, ашиглалтын зардал гарахгүй, эвдрэл багатай, ашиглахад хялбар. Алсаас удирдах боломж ч байгаа. Орчин үеийн бүхий л хэрэгцээ шаардлагыг хангасан.

Тэгвэл ийм төрлийн халаагуурыг яагаад заавал гадаадаас импортлох ёстой гэж. Дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийе. Өртгийг нь бууруулъя гэж зорьсон. Түүхий эд материалыг нь дотооддоо байгааг ашиглая. Байхгүйг нь импортоор авья, тэгээд дотооддоо үйлдвэрлэе гэж зориод “Оч” халаагуурыг хийж эхэлсэн. Ажиллагаа нь “Рэсси”-тэй бараг адилхан. Халаагч элемент нь арай өөр. Карбон кристал гэдэг нүүрстөрөгчийн талстан халаагч элемент ашигладаг. Энэ нь хэт улаан туяаны урт долгион өөрөөс ялгаруулдаг. Мөн паар халуун агаарыг өөрөөс гаргаж, дулаан солилцоо үүсгэдэг. Ийм хоёр төрлийн хосолсон ажиллагааг нэг дор нэгтгэсэн. Эрчим хүчний зарцуулалт бага. Дулаан техникийн норм хангасан 100 ам.метр талбайтай байшинг 5.5 кВт-аар л халаана. Бусад халаагуураас 50 хувиар бага цахилгаан зарцуулна.
“Рэсси”-гээс ялгаатай нэг зүйл нь “Оч” илүү сайн халдаг. “Рэсси” 60-70 градус халдаг юм. Харин “Оч” 70-85 хүртэл хална. Мөн үндсэн халаагуурын хэмжээг хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу өөрчилсөн. “Рэсси” халаагуур 60 см-ын өндөртэй байдаг. Гэтэл сүүлийн үед монголчууд блокоор байшингаа түлхүү барьдаг болж. 3 блок өрөөд л цонхны тавцангаа гаргадаг. 60 см өндөр өрлөг өрөөд, цонхны тавцан гаргаад байна л гэсэн үг. Гэтэл “Рэсси”-г тавихаар цонхны тавцантай нь чацуу болоод байдаг. Тиймээс загварыг нь өөрчлөөд, 54 см-ээс хэтрэхгүй өндөртэй хийсэн. Халаах чадвар нь 60 см өндөртэй “Рэсси”-тэй адилхан. Гурав дахь давуу тал нь өртөг хямдарсан. Паарны эх бие маш сайн, Оросынхоос дутахгүй. Гэхдээ дотооддоо хийж байгаа учраас өртөг хямд. Жишээлбэл, “Оч-110” загварын ханын тохируулгатай халаагуур хямдралтай үнэ нь 445 мянга. Тохируулгагүй нь 435 мянган төгрөг. Харин “Рэсси” халаагуур үүнээс даруй 150-170 мянган төгрөгөөр үнэтэй.