Дубай хотод "Ирээдүйн музей" нээлтээ хийлээ

Дубай хотод "Ирээдүйн музей" нээлтээ хийлээ

Дубай хотод "Ирээдүйн музей" нээлтээ хийлээ

Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо энэ сарын 22-ны өдөр /2022.02.22/ "Ирээдүйн музей" албан ёсоор нээлтээ хийлээ.  Музейн загварыг Killa Design and Buro Happold гаргасан юм байна. Гайхалтай загвар дизайн болон дотоод шийдэл бүхий энэхүү музей нь ирээдүйд буюу 50 жилийн дараа дэлхий, технологиуд яаж хөгжихийг харуулах үзмэрүүдтэй ажээ.  Дубай хотын захирагч Мохаммед бин Рашид Аль Мактум дэлхийн хамгийн нарийн төвөгтэй байгууламжуудын нэгд тооцогдож буй энэ музейг "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй барилга" хэмээн хэлсэн байна. 

30548 метр квадрат талбай бүхий энэ музейн барилгыг 4000 мегаваттын нарны эрчим хүчээр хангадаг аж.  77 метр өндөр барилгын хана нь араб үсэг харагдахаар өвөрмөц шийдэлтэй. Дэвшилтэт шилэн болон зэвэрдэггүй гангаар хийсэн фасад нь  14 мянган метр гэрэлтүүлгийн шугамтай.  Музей 7 давхраас бүрдэх бөгөөд тус бүр нь өөр сэдэвтэй үзэсгэлэнгийн танхимтай. Музейг тэр чигээр нь үзэхэд хүн төрөлхтний сансар огторгуй дахь ирээдүйг үзнэ. Харин танхим тус бүрээс илүү нарийвчилсан үзмэрүүдийг үзэх юм. Эхний 3 давхарт байгаль экологи болон хүний сайн сайхан амьдралтай холбоотой ирээдүйн технологиудыг үзэж болно. 4, 5, 6 дугаар давхрын танхимуудад эрүүл мэнд, ус, хоол хүнс, тээврийн хэрэгсэлтэй холбоотой ирээдүйн технологиудыг үзэх аж.   7 дугаар давхарын хувьд тэр чигээрээ хүүхдэд зориулагдсан юм байна.