Гал тогооны тавилга захиалахад анхаарах зүйлс

Гал тогооны тавилга захиалахад анхаарах зүйлс

Гал тогооны тавилга захиалахад анхаарах зүйлс

Гал тогооны тавилга захиалахдаа дараах зүйлсийг зайлшгүй анхаарах ёстой. 

ДИЗАЙНЕРАА ЗӨВ СОНГОХ

Тавилга хийлгэхэд хэмжээ маш чухал байдаг. Учир нь орчин үеийн байрны хана янз бүрийн хэлбэртэйгээр зохион байгуулагдсан тул захиалагч өөрөө хэмжээ авч болохгүй. Мэргэжлийн дизайнер танд шаардлагатай бүхнийг маш сайн зөвлөж, зургийн програм дээр хийж харуулах боломжтой. Плитка, шалаа суулгасны дараа хэмжээгээ авахуулах ёстойг анхаараарай.

ТӨСӨВ

Хэт их зүйл мөрөөдөх нь хялбар боловч бодит байдал, хэтэвчний хэмжээ мэдээж ялгаатай. Тиймээс зайлшгүй шаардлагатай зүйлсээ хамгийн түрүүнд хийлгэх ёстой гэдгийг санаж байхад илүүдэхгүй юм. 

ХЭТ ХЭМНЭЛТ

Харамч хүн гурав дахин илүү төлдөг гэдгийг санахад илүүдэхгүй. Захиалга өгөхдөө чанартайг сонгож, тавилгаа нэр хүндтэй, ажлын туршлагатай үйлчилгээ бүхий албан байгууллагад хандаж хийлгээрэй.

ЗӨВ СОНГОЛТ

Аль нэг айлын гал тогоотой өөрийнхөө сонголтыг бүү харьцуул. Танай төв цэг зөвхөн танд, гэр бүлд тань зориулагдсан гэдгийг нэн тэргүүнд тавиарай

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Шинэ тавилга яаж байрлуулбал сайхан харагдах талаар өөрийн төсөөлөлтэй байгаа тань гарцаагүй. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсож, уншиж үзэхэд илүүдэх юун. 

ХУГАЦАА

Гал тогооны иж бүрэн тавилга хийх нь цөөхөн өдөр амжуулдаг ажил биш юм. Заримдаа тооцоолгүй зүйлс нэмж хийлгэх ч юм уу тохиолдол гардаг тул захиалагчаа хэт яаруулах хэрэггүй гэж зөвлөж байна. 

ХЭМЖЭЭ

Цахилгаан барааныхаа хэмжээг буруу тооцоолохоос сэргийлээрэй. Хэрвээ шинээр цахилгаан бараа авна гэж төлөвлөсөн бол хэмжээг нь дизайнертаа заавал хэлэх ёстой. Ер нь гал тогооны тавилга захиалж буй газраасаа цахилгаан бараагаа авбал эрсдэлгүй сайн алхам болно. Мэдээж хэрэг орчин үеийн шилдэг шийдэл болох тавилганд суурилдаг цахилгаан барааг сонгох өргөн боломжтой.

ОРОН ЗАЙ

Таны мөрөөдлийн гал тогоо том зайтай байж болно. Гэвч бодит нөхцөлдөө тохируулж сонголт хийхийг чухалчлаарай. Орон зайгаа зөв тооцоолсноор жижиг гал тогоо ч том мэт харагдах боломжтой.