Газардуулах байгууламж нь таны амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаална

Газардуулах байгууламж нь таны амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаална

Газардуулах байгууламж нь таны амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаална

Цахилгааны тоноглол шитний хайрцаг болон бусад металл тоноглол хийц, барилгын шугам хоолой агааржуулалтын металл хэсгүүд хэвийн үед хүчдэлгүй байдаг. Харин  цахилгааны болон хэрэглээний шугмын гэмтэл, буруу холболт, ус, чийг, цахилгаан тоног төхөөрөмжийн тусгаарлагч (хөндийрүүлэг) кабел утасны бүрээс гэмтэх, холболтын алдаанаас болж гүйдэл бий болдог юм.  Ийм болсон байхад хэрэглэгч та бүхэн цахилгаанын самбар их бие, металл хийцүүдэд болгоомжгүй хүрвэл цахилгаан гүйдэлд нэрвэгдэх, амь насаа алдах, эд хөрөнгөө галд өртүүлэх аюултай. Тиймээс  тухайн обектын аюулгүй байдлыг хангахын тулд цахилгаан гүйдлийн үйлчлэлээс хүн, амьтныг хамгаалах зорилгоор тухайн байгууламжийн металл хийц, тоноглолын их биеийн хэсгийг газардуулах байгууламжийг заавал хийх шаардлагатай. Тухайн шаардлага нь цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагууд бүгд анхаарах асуудал юм.  

Үүнийг яагаад заавал хийх ёстой вэ...

Энгийн үгээр тайбарлах гээд үзье.  Цахилгааны 36в-оос дээш бүх хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмжийг газардуулах ёстой. Ингэснээр хэрэглэгч таны амь нас, эд хөрөнгө, барилга байгууламжийг хэт хүчдэлээс хамгаалах, цахилгаан хэрэгслүүдийн найдвартай хэвийн ажиллагааг хангах, байгалийн гэнэтийн давтагдашгүй хүчин зүйл аянгын хор уршгийг зохих хэмжээгээр багасгана.  Манайхаас бусад улсад эрсдэл осол аваар гэнэтийн гамшгийг урьдчилан тооцоолж, түүнээс хамгаалах зорилгоор олон улсын практикт цахилгаан хэрэглэгч бүр зохих норм дүрмийн дагуу хийлгэсэн байх хатуу шаардлага тавигддаг зориулалттай байгууламж юм гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Харин манайд үүнийг үл ойшоох нь элбэг байдгаас цахилгаан хэрэглэгч иргэд, аж ахуйн нэгжийг дээр дурьдсан эрдэлд оруулах магадлалыг улам бүр нэмэгдүүлж байна.  

Сүүлийн үед манай эрчим хүчний хангах, түгээх байгуулалгууд болон УИХ-аас энэ асуудлыг анхаарч үзэх болсон нь сайшаалтай. Гэвч  хэрэглэгчид гарч болох хор уршгийг ухамсарлаж, заавал шахаж шаардуулахгүй газардуулга, аянга хамгааллын угсралт,  холболтыг норм дүрмийн дагуу мэргэжлийн газруудаар хийлгэж, түүнийгээ заагдсан хэвийн хэмжээнд байгаа эсхийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн ажил үйлчилгээ явуулдаг эрх бүхий компаниар хэмжилт,  туршилт хийлгэн баталгаажуулах ёстой юм.  Энэ нь ТҮЦ, дэлгүүр, цайны газар, баар, ресторан, эмнэлэг эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийдэг лабротори, цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгжийн агуулах, граш. Мөн  орон сууцны байрны цахилгааны шитнээс тэжээгдэж буй цахилгаан хэрэглээтэй үйлчилгээний газар, амины орон сууц, хаус,үйлдвэрийн объект, авто угаалга, авто засвар, гагнуур хийдэг газарууд, хими цэвэрлэгээ, модны болон төмрийн үйлдвэр, угсралт хийгдэж байгаа барилгын суурин ба цамхагт кран, шатахуун түгээх станц ,нефтийн агуулах зэрэг бүх байгууллагуудад онцгой хамааралтай юм.

Ямар ч тохиолдолд газардуулах байгууламжийн эсэргүүцэл нь хүний биеийн эсэргүүцлээс олон дахин бага байдаг бөгөөд аливаа цахилгаан гүйдэл нь хамгийн бага эсэргүүцэлтэй гүйдэл дамжуулагчаар гүйдэг учраас хүний биеэр дамжихгүй газардуулах байгууламжаар гүйдэг юм. Цахилгааны хэрэгслэл, тоноглол нь ашиглалтын явцад газардуулах байгууламжийн хөрс болон улиралын байдлаас шалтгаалан эсэргүүцлийн хэмжээ ихсэх, газардуулах байгууламжийн хэлхээ гадны болон байглийн хүчин зүйлээс болж тасрах гэмтэл гарч болзошгүй.

Тухайлбал,  Халаалтын шугамын ойролцоох газрууд ба халуун ус, технологийн уур дамжуулах хоолой байршуулсан газруудын хөрс нь чийгээ алдаж, хатаж хуурайшсанаас, их хэмжээний цахилгааны хэрэглээ бий болдог. Үүнээс шалтгаалан гүйдэл гүйх газардуулгын угсралт хийсэн элементүүд халж, холбоос (гагнаас) суларч, электродуудыг холбогч утас зэвэнд идэгдэх, газар шорооны ажлын үед газардуулах байгууламжийн холбоос, металл хийцүүдийг салгах зэрэг тохиолдлуудаас болж тухайн байгууламжийн газардуулгын эсэргүүцэл нэмэгддэг. Дээрхи асуудал гарсан үед тухайн газардуулгын хамгаалах хүрээ нь багасах цаашлаад ажилгаагүй болох тул иргэд цахилгаан гүйдлийн үйлчлэлд нэрвэгдэх аюултай байдал үүсдэг. Цахилгааны гүйдлийн үйлчлэлээс үүсэх гэмтэл нь гүйдлийн хэмжээ, төрөл, гүйдэл үргэлжлэх хугацаа, гүйдэл дамжих зам, хүний биеийн цахилгаан эсэргүүцэл зэргээс ихээхэн хамаардаг. Хүний биеийн дотор биохими, биофизикийн процесс үргэлж явагдаж байх учраас хүний бие өөрөө цахилгаан дамжуулагч болдог.

Газардуулах байгууламжийн тогтоосон норм дүрмийн гол тавигдах гол шаардлага нь түүний эсэргүүцэл заах тогтоосон хэмжилтийн утга юм. Хэрэглэгч та газардуулах байгууламжийн угсралтын ажлыг хийлгэхдээ мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй зураг төслийн эрх бүхий компаниар газардуулгын гүйцэтгэлийн зургаа гаргуулж, тухайн зургаа мэргэжлиыйн эксперт, болон холбогдох газруудаар хянуулж батлуулаад зургийн дагуу цахилгааны угсралтын эрх бүхий мэргэжлийн компаниар угсралтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийлгэж баталгаажуулах хэрэгтэй.  Энэ нь газардуулах байгууламж угсралтын ажлыг тухайн газар нутгийн байгаль орчин ба обектын хөрсний эсэргүүцэл, аянгын бүс, газардуулах байгууламжид орох материаль, металл хийцийн тоо, хэмжээ, электрод хоорондын зай, гадасны урт зэргийг мэргэжлийн түвшинд тооцдог тул мэргэжлийн компанийн зургаар угсралтын ажлаа хийлгэх шаардлагатай.

 Манайхан голдуу мөнгө хэмнэж төмрөөр хийлгэдэг.  Төмөр нь хувийн эсэргүүцэл нь зэсээс их тул гүйдэл дамжуулах нь муу байдаг бол зэс нь хувийн эсэргүүцэл багатай богино хугцаанд хуримтлагдсан цэнэгийг гадагшаа газардуулж тоног төхөөрөмжийг гэмтэх хүн эрсдэх зэрэг осол аваар гарах нөхцлийг  90 хувь багасгадаг.

 Эрхэм хэрэглэгч та өөрийн эзэмшилд байх цахилгаан тоноглол газардуулгын эсэргүүцлийг хэмжүүлж, протокол авах шаарлагатай. Тиймээс дээрхи зөвлөмжийг мөрдөх юм бол олон эрсдлээс урьдчилан сэргийлж чадна.

Тодруулах асуудал гарвал 94113840, 88050109 дугаараар лавлаарай.

Цахилгаан Цэнэг ХХК

Эрчим хүчний тэргүүний ажилтан Цахилгааны мэргэшсэн инженер Д.Дамчаа