Газардуулга гэж юу вэ

Газардуулга гэж юу вэ

Газардуулга гэж юу вэ

Манайд газардуулганд ач холбогдол өгөх нь бага байдаг тиймээс иргэд ихэвчлэн үүнийг хийхгүй байж болох уу гэж асуудаг, Харин эрчим хүчний мэргэжилийн байгууллагаас заавал хийлгэх шаардлага тавьдаг. Тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий компаниар хэмжилт хийлгэж хэмжилтийн үр дүнгээр баталгаажсан акт,бичиг баримт шаарддаг юм. Тиймээс иргэд газардуулга хийлгэх нь ямар учиртай болон түүний ач холбогдолыг нь сайн ойлгохгүй учраас хүн хархад хийсэн нэр зүүж оромдох зарим цахилгааны компаниуд ч үүнд ач холбогдол төдийлөн өгдөггүй хэмжилтийн утгыг зохиомлоор бичих зэрэг сөрөг нөлөө их үзүүлдэг. Зарим нэг цахилгаанчид газардуулга асуухаар ШТС мэт аюултай обьектууд дээр л байх ёстой мэт ойлгодог бололтой юм билээ. Ядаж чийгтэй орчинд 380-ийн цахилгаан тоноглолууд ашигладаг ресторан, цайны газрууд, үйлдвэрүүд, амины орон сууц, офисс, хаус, айл өрхүүдэд чухал хэрэгтэй талаас нь эхлээд ойлгуулах хэрэгтэй байх гэж боддог. Тэгвэл манайхаас бусад оронд бол хамгийн их ач холбогдол өгч бүх норм дүрмийг хангаж ажилдагбас иргэддээ ч энэ талын мэдлэг мэдээллээр сайн хангаж үүсэх аваар осол аюулаас урьдчилан сэргийлдэг юм.

Мөн зарим тохиолдолд зөвхөн аянга цахилгаанаас авран хамгаалах зориулалттай хэмээн ойлгож байгаа нь тааралддаг. Арга ч үгүй юм манайд үүнд ач холбогдол өгдөггүй учраас мэдлэг мэдээлэл дутуу зарим нэг цахилгааны инженерүүд цахилгаан станц, томоохон үйлдвэрийн газруудад л нийтийн хоолоны газар, колонкуудад л байх ёстой харин айл өрх, албан газар ямар ч хэрэггүй гэж ойлголттой түүнийгээ иргэдэд сурталчилах нь хаяа тааралддаг юм. Тиймээс энэ талаар товчхон тайлбар хийхээр шийдлээ. Зарим тохиолдолд нэг нэгэнтэйгээ шүргэлцэн, гар барих, усны цорго ,халаалтын радитор гэх мэт элдэв метал биетүүд, мөн компютер лысва плетик зэрэг цахилгаан төхөөрөмжид хүрэхэд час хийн оч үсэрч хуримтлагдсан цахилгаан цэнэг шавхагддаг. Тухайн цэнэг хаанаас үүсээд, яагаад хүнээс хүнд, биетээс биед дамжидаг вэ гэсэн асуудалд хариулт өгөхөд. Бид газар ГАЗАР хэмээх дамжуулагч бөмбөлөг дээр зогсож байгаатай холбоотой. Энэ нь БИЕ-ГУТАЛ- гэсэн тусгаарлагчтай ГАЗАР гэдэг дамжуулагчтай цахилгаан соронзон орны нөлөөгөөр дамжуулагч ялтас нь болоод бяцхан конденсатор үүсгэдэг. Хүний бие өөрөө эрдэс бодис, бүхий дамжуулагч болдог.

 Та бид алхаж явахдаа газарын гадаргуутай үрэлцсэнээр тодорхой хэмжээгээр биед цэнэг ХУРИМТЛАГДДАГ. Зунзохих хэмжээгээр агаарын чийглэг их байх тул чийгтэй агаараар энэ цэнэг дамжин саармагждаг болхоор тухайн үзэгдэл голдуу хавар,өвлийн улиралд ихээхэн анзаарагддаг. Энэ багахан хуримтлагдсан цэнэг нь та бидний БИЕ-ГУТАЛ-ДЭЛХИЙ хэмээх конденсаторт хуримтлагдахдаа зарим тохиолдолд 8000 орчим вольт хүрнэ! Таны санаанд оромгүй их хүчдэл нь цааш алхах тусам энэ хүчдэл нэмэгдэнэ. Өвөл, хаврын хуурай улиралын үеүүдэл зарим тохиолдолд 30 мянган вольт хүрнэ гээд бодхоор аюултай сонсогдож байна уу. Хүн тэгээд энэ хүчдэлдээ нэрвэгдээд үхчихдэггүй юм уу хэмээн бодож байж болох юм Амьдрал дээр цахилгаан гүйдэлд нэрвэгдэж хүн үхдэг юм харин хүчдэлд үхдэггүй юм. хүний биед бий болсон цэнэг нь бусад биет рүү дамжихдаа л гүйдэл үүсгэдэг ч үүсгэх гүйдэл нь маш бага хэдхэн миллиампер гүйдэл үүсч тэр багахан цэнэг нь хэдхэн дольд саармагждагюм. Тиймээс тухайн үүссэн гүйдэл хүний биед гэмтэл учруулдагүй. Харин час хийх мөчид ялимгүй өвдөлт мэдэрэгддэг дээ. Энэ цэнэг алдалтийн үзэгдэл компьютер,процессор,хувилах төхөөрөмж теливизор мэтийн нарийн ялангуяа орчин үеийн бичил микро процессорын элементээс бүтсэн цахим төхөөрөмжийн эд анги руу дамжвал аюул дагуулах эрсдэл их байдаг.

Та хэд хэдэн хувцасаа тайлаад, компьютерийн ард суухдаа хувилах төхөөрөмжөө ажиллуулахдаа хулганаа аваад чадхийлгэж байсан байх.  Тухайн агшинд цэнэг алдалт нь зарим тохиолдолд компьютерийн хулгана ,гар, телевизор гэх мэтээр танай офисс, орон сууцны хэрэглээний зарим нэг цахим төхөөрөмжийг жагсаалаас гаргасан байж болох юм. Тиймээс л энэ нөхцлөөс хамгаалах урьдчилан сэргийлэх зам нь та өөрийн цахилгаан хангамжийн угсралт, холболт, газардуулгаа мэргэжилийн туршлагатай найдвартай компаниар хийлгэснээр бүх цахилгаан хэрэгслэл болон цахим төхөөрөмжөө найдвартай Газардуулсан эсэхийг тусгай зөвшөөрөлтэй компаниар шалгуулж өөрөө хяналт тавьж ашиглалтын явцад зохих дээр дурдсан болзошгүй эрсдлээс өөрийнхөө болон бусдын зөөврийн компютер болон цахилгаан төхөөрөмжийг эрсдлээс хамгаалж чадна. газардуулагдсан металд эхлээд гараа хүргэж цэнэгээ энгийн хамгаалах үйлдлийг сурах явдал юм. Тиймээс танай цахилгааны монтаж угсралт нь газардуулгатай розеткатай, тэр нь найдвартай газардуулагдсан бол таны хэрэглээний цахилгаан төхөөрөмж аврагдана.

Газардуулага зохих нормын дагуу хийгдээгүй нөхцөлд тухайн тоног төхөөрөмжид шилжсэн ирсэн цэнэг металл хэсгүүдээр дамжин таны цахилгаан хэрэгслэлийн платнд суурилсан бичил дамжуулах эд ангиудад гэмтэл учируулдан юм. Компьютерийн бичил элементүүд нь 5 вольтоор харин ,тэжээл хувиргагч болон зарим эд анги,элементүүд нь 12 вольтын тогтмол хүчидэлээр ажилдаг ажилладаг энэ тохиолдолд таны биед 30 мянган вольт хүртлэх цэнэг хуримтлагдсан байна гэдгийг бодно биз дээ. Цахим төхөөрөмжийн тэжээлийн хэсгээр дамжин танай цахилгааны шугамын хүчдэлээс шалтгаалан хэлбэлзэл ирсэн тохиолдолд их биеэнд холбогдсон газардуулагч руу дамжуулж газардуулгын хамгаалах элемент түүн дотор байрлуулсан залгуурын 3 дахь сэрээгээр дамжиж гадагшаа газардуулах байгууламжруу шавхагдаж байдаг газардуулгын гүйдэл хүлээн авах дамжуулах элементийг залгуур сэрээний хоёр үзүүр бүрт корпустай холбогдсон байдлаар хийсэн байдаг харин таны дотор монтаж угсралт болон нэрэглэж буй цахилгаан төхөөрөмж газардуулагдаагүй байвал яах вэ? гэдэг асуулт үлдэж байна.

 Дээр дурьдсан цахилгааны шугамаар дамжиж ирсэн хэлбэлзэл нь өөрөө саармагжихгүй алга болохгүй. Ялангуяа хувийн хаус, амины орон сууц, албан газар, гэр хороололд цахилгааны хүчдэлийн уналт ихтэй байдаг тиймээс ихэвчлэн цахилгаан тоноглолын болон компютер теливизор зэрэг нь ажиллах хугцаа насжилт нь багасч шатах нь элбэг байдаг. Энэ тохиолдолд хэрэв танайх газардуулгыг зохих зааврын дагуу хийлгэсэн бол эрсдлээс аврагдах байсан юм. Амьдралд дээр хараад байхад цахилгаан дамжцуулах шугмын хүчдэлийн хэлбэлзлэл амины орон сууц, аж ахуйн нэгжийн офисс, гэр хороололд их гардаг. Та бид зарим тохиолдолд нэг байрны нэг орцонд амьдардаг нэг фазаас цахилгаанаар хангагддаг хэд хэдэн айл, гэр хороололд бол гудамжны нэг хэсэг айлуудын цахилгаан хэрэгслэлүүд нь шатсан мэдээ теливизээр ч гардаг ,харьяа дүүргийн эрчим хүчний хэрэглэгчдэд үйлчлэх төвд дээр ч нэг бус удаа гомдол ирдэг.

Учир нь хэрэглэгчийн цахилгаан дамжуулах шугамын 1-фаз / гал,0 / гэсэн 2 судсаар дамжин таныг цахилгаанаар хангаж байгаа нь 380 в-ын 3 фазын цахилгааны шугамын зөвхөн нэг салбар шугам ийм үед 0-ын шугам буюу "нейтраль" шугам тасарвал энэ хувийн хаус болон орон сууцны байр ,гэр хороолол зуслан, болон амины орон сууцны нийт хүчдэл 380 вольт болж хэрэглэгидрүү очдог тиймээс тухайн айлуудын үнэтэй цахилгаан хэрэгслэлүүд шатаж ашиглалтаас гардаг юм. Ийм тохиолдолд газардуулгатай айлуудын цахилгаан тоног төхөөрөмж аврагдана гэсэн үг. Тиймээс манайхаас бусад оронд ГАЗАРДУУЛГАД маш их ач холбогдол өгч тэр улсын үйлдвэрүүд нь яагаад залгуурыг газардуулга гэдэг гурав дахь шонтой хийдэг болон цахилгаан тоног төхөөрөмжүүд маань холбох утас нь 3 байдаг нь ийм л нарийн учиртай юм. Тиймээс дараахи зөвлөмжийг мөрдөх юм бол олон эрсдлээс урьдчилан сэргийлж чадна.

Тодруулах асуудал гарвал 94113840, 88050109 дугаараар лавлаарай.

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.

Эрчим хүчний тэргүүний ажилтан Цахилгааны мэргэшсэн инженер: Д.Дамчаа