Гэрэл сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ

Гэрэл сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ

Гэрэл сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ

Та энэхүү нийтлэлийг уншиж байхдаа дотоод орон зайдаа гэрэл асаалттай байгаагаар төсөөлөн уншаарай. Ихэнх хүмүүсийн хувьд, орчин үеийн амьдралын хэв маяг нь тэднийг ихэнх өдрүүдээ хаалттай өрөөнд өнгөрүүлэхэд хүргэж байдаг бөгөөд хиймэл болон байгалийн гэрлийн нийлбэрээр оршдог. 

Бидний Хипоталамус гэж нэрлэгддэг байгалийн цаг нь тархины нэг хэсэгт байрладаг бөгөөд энэ нь бие махбодь дээр байрладаг Фоторецедторуудтай (торлог бүрхэвч гм ) холбогддог байна. Тэдгээр хүртэхүйнүүд нь өдрийн туршид бидний биедээ ойлгож буй гэрлээр дотоод цагийг нэгтгэх үүрэгтэй юм. Циркадианы мөчлөгийг ойлгох нь хүний бие махбодын хэмнэл, нойр, сэтгэл санаа, хоол боловсруулалт, температурын өөрчлөлт, тэр ч байтугай эсийн шинэчлэлтэнд нөлөөлдөг тул циркадийн мөчлөгийг ойлгох нь маш чухал юм.

Судалгаагаар хангалттай хэмжээний гэрэл нь сэтгэл санааны байдал болон энергийн түвшинг нэмэгдүүлдэг бол гэрэлтүүлэг муу байх нь сэтгэлийн хямрал болон бусад дутагдалд хүргэдэг болохыг харуулсан. Гэрлийн төрөл болон хэмжээ  нь төвлөрөл, хоолны дуршил, сэтгэл санааны байдал болон бусад өдөр тутмын амьдралын олон зүйлсэд шууд нөлөөлдөг байна.

Гэрлийн өнгөний температур нь хүний биед ихээхэн нөлөөлдөг. Ихэвчлэн өнгөний температур өндөр байх тусам гэрэл илүү хурц, сэрүүн байдаг бөгөөд температурыг келвин гэж /К/ дүрсэлдэг. Дулаан гэрлүүд нь орчныг илүү тав тухтай болгож, ая тухтай амралтын мэдрэмжийг төрүүлж өгдөг бол хүйтэн гэрлүүд нь  орчныг илүү сэргээж, идэвхижүүлдэг бөгөөд тэдгээр нь биднийг илүү сонор сэрэмжтэй, илүү төвлөрөлтэй болгодог ба бүтээмжийн түвшинг нэмэгдүүлж  өгдөг байна.

Жишээ нь: цэнхэр гэрэл нь унтахтай холбоотой мелатонин дааврын түвшинг бууруулж биднийг илүү сэргэг, сэрүүн болгодог гэж үздэг байна. Компьтер, гар утасны дэлгэц  нь маш их цэнхэр гэрлийг ялгаруулдаг тул унтахын өмнө имэйл шалгах нь бидний тайван байдлыг /унтаа байдал/  бууруулдаг байна.

Шар өнгө нь үдшийн бүрэнхий болон үүрийн гэгээг санагдуулдаг бөгөөд энэ үед хүний бие бүхэлдээ илүү амар тайван болдог байна. Хурц бус дулаан гэрэл нь орчинг илүү нам гүн болгож хүмүүсийг илүү амар тайван болгодог байна. Хэдийгээр энэхүү сонголт нь үр дүнтэй бүтээлч байдлыг шаарддаг ажлын орчинг бүрдүүлэхэд тохиромжгүй сонголт байж болох ч ресторан, амралтын өрөө эсвэл унтлагын өрөөнд илүү үр дүнтэй сонголт байж болох юм.