Хаалга сольж суулгахдаа анхаарах зүйлс

Хаалга сольж суулгахдаа анхаарах зүйлс

Хаалга сольж суулгахдаа анхаарах зүйлс

Хаалга суурилуулах ажил нь харьцангуй амархан ажил бөгөөд нарийн ур чадвар шаардсан гэхээсээ илүү жаахан тэвчээр шаардсан ажил. Хэрэв та эрэг боолт чангалдаг, модны цүүц ашигладаг чаддаг бол хаалга суулгах чадна гэсэн үг. Хаалга нь урьдчилан суулгасан хаалга болон дан хавтан хаалга гэсэн 2 янзаар үйлдвэрээс ирдэг. 

Урьдчилан бэлтгэсэн хаалга нь шинээр баригдсан байранд эсвэл томоохон засвар хийгдсэн үед суурилуулахад зориулагдсан хаалга. Ямар нэгэн хаалганы хүрээ байхгүй хананд шууд суулгах бөгөөд уугастайгаа тухайн хаалганыхаа хүрээтэйгээ залгагдсан байдаг гэсэн үг юм.

Харин хаалганы дан хавтан нь хаалганы хүрээгүй, нугасан зориулсан ховилгүй ирдэг бөгөөд ихэнхдээ зөвхөн бариулны нүхийг гаргасан байдаг.

Танд юу хэрэгтэй вэ?

  • Модны цүүц
  • Алх
  • Харандаа
  • Чулуун зүлгүүр
  • Лоом
  • Гурвалжин шугам
  • Чулуун ирлэгч
  • Цахилгаан дрилл болон хошуу
  • Бахь буюу хавчаар
  • Хаалганы хавтан
  • Нугас / шаардлагатай бол/
  • Хаалганы бариул

Заавар:

  1. Хуучин хаалгаа буулгах. Хаалга нугаснаас  нь салгана. Ингэхдээ хаалганы нугас  байрлаж буй хүрээ болон  ховилыг битгий гэмтээгээрэй.
  2. 2 хаалгаа тааруулах. Хуучин болон шинэ хаалгаа хажуу талаар нь уулзуулаад нугасан талыг нь дээш нь харуулан байрлуулна. Ингэхдээ хаалганы дээд болон доод тал яг таарсан байх ёстой. Ямар нэгэн зөрүү үүсвэл таны шинэ хаалга ашиглахад төвөгтэй болж ирнэ.
  3. Ховил үүсгэн хэсгээ тэмдэглэх.  Гурвалжин шугам ашиглаж хуучин хаалгаын нугасны ормын хэсгийг хэмжээд, яг тэр хэмжээгээр нь шинэ хаалганыхаа нугас байрлуулах хэсэгт тэмдэглэнэ.
  4. Ховилыг хэмжээгээр нь тайрах. Таны бэлдсэн цүүц хангалттай хурц иртэй биш  бол ирлэгч хуурайгаар сайн ирлээрэй. Ажил чанартай сайн хийгдэхэд таны цүүц хурч иртэй байх ёстой бас анхаараарай. Цүүцээ ховилын тэмдэглэсэн хэсэг дээр дарна. Ховил маань тухайн нугас бүтэн орох хэмжээний гүнтэй байхаар ухна.
  5. Ховилоо цэвэрлэх. Ховил үүсгэх талбайн уртын  дагуу хоорондоо 0,6-0,7 см зайтай байхаар ховил үүсгэхээр цүүцээ дарна. Дарсныхаа дараа цүүцээ эргүүлснээр модны хогыг гаргаж авна. Бүх хогоо гаргасныхаа дараа цүүцээрээ дахин ховилыг өө сэвгүй болгож ухна.
  6. Нугасаа суулгах. Шрупнүүдээ нугасныхаа нүх рүү хийж бэлтгэнэ. Тэгээд нугасаа хаалганыхаа бэлдсэн ховилд тааруулж тавина. Хэрэв хаалга өөрөө зөөлөн мод эсвэл ДСП хавтан байвал та өрөө шрупдэж болно. Харин хатуу мод байвал та эхлээд алхаар жаахан ч гэсэн нүх гаргасны дараа шрупдээрэй.
  7. Нугасаа шалгах. Нугасаа хаалгатай холбоход хаалга чөлөөтэй хөдөлж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв ховилоо хэтэрхий гүн ухчихсан байвал нугасаа салгаж аваад дахин давхарга нэмэх / зузаан картон цаас/ байдлаар тааруулах хэрэгтэй.
  8. Хаалгыг хүрээнд суурилуулах.  Энэ үед танд хүн хэрэгтэй байх. Хаалга босоо  хэлбэртэй, хүрээнд ойрхон байрлуулна. Хаалганыхаа доор хөшүүрэг байрлуулж, хаалгаа өргөн хаалганы нугасыг хүрээнд байрлах нугасны хэсэгтэй тааруулна. Ингээд нугасаа шрупдэж тогтооно. Дараа нь хаалганы доор байрлуулсан хөшүүргээ авч хаалгаа нээж хааж үзнэ.
  9. Хаалганы цоож болонбариулыг суурилуулах. Хаалгатай хамт дагалдаж ирсэн, хүрээнд суулгах цоожны нүхийг суулгана. Үүний  дараа бариул цоожыг суулгаж өгнө.

Зөвлөгөө:

  1. Хэрэв та шинэ хаалга авч байгаа бол шинэ хаалганы ховил хуучин хаалганы ховилтой ижил хэмжээтэй байх ёстойг анхаараарай.
  2. Хэрэв та хаалгаа ганцааараа суурилуулах гэж байгаа бол хөлөөрөө тохируулдаг хөшүүрэг ашиглах эсвэл хаалганы  доор даавуун хувцасаар эвээс хийгээрэй.
  3. ыг эвсХуучин хаалганы бариул болон ховил нь шинэ хаалганыхтай яг таарч байгаа эсэхийг шалгаарай. Аливаа жижиг хазайлт, гажилт нь хаалгыг хаагдахгүй байх, унжих, дүүжлэгдэх нөхцлийг бүрдүүлдэг. Хаалгыг гараараа тогтоохын тулд лоом эсвэл даавуун жийргэвчээр эвээрэй.