Хашаандаа бяцхан цэцэрлэгтэй болох 15 бүтээлч санаа

Хашаандаа бяцхан цэцэрлэгтэй болох 15 бүтээлч санаа

Хашаандаа бяцхан цэцэрлэгтэй болох 15 бүтээлч санаа

Хашаандаа бяцхан цэцэрлэг байгуулах бүтээлч ажил нь танай орчныг маш гоё болгох болно. Аль нэг буландаа ногоо тарих талбай гаргах нь амархан л даа. Харин жинхэнэ өнгө үзэмжтэй, чимэг болохоор цэцэрлэгийг байгуулна гэдэг амьдарч буй орчныг чинь амьд болгох нэг шийдэл мөн.  Янз бүрээр цэцэрлэгээ хийж болох ч бага зэрэг бүтээлч хандаж, тууштай байх нь зөв. Цэцэрлэгээ өөртөө болон гэр бүлдээ, цаашлаад найз нөхөддөө гоё харагдуулахын тулд тийм ч их хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Хэрвээ та хашаандаа бяцхан цэцэрлэгтэй болохыг хүсэж байгаа бол дараах санаануудаас үлгэр авахад буруудах юун. 

Хашаандаа сараалж нэмж өгөх 

Хашаа өнгө үзэмжтэй, загварлаг байх нь амьдарч буй орчинд өнгө нэмэх нэг арга юм. Хашаа хэдийгээр амьдарч буй орчинд гадны хүн амьтад орж ирэхээс сэргийлэх үүрэгтэй ч уйтгартай, энгийн, нэгэн хэвийн байх албагүй.  Тиймээс хашааныхаа орой хэсгээр төрөл бүрийн сараалж хийж өгөх талаар бодолцож үзээрэй. Хөөрхөн муур, цэцэг ч харагдаж байхаар шийдэж болно. Эсвэл зүгээр энгийн сараалж ч байж болох юм.  

Шувуу чуулах усан сан 

Усан сан гэхээр их том гэж бодож болохгүй. Бяцхан шувууд суугаад усанд хошуугаа дүрэх зориулалт бүхий хэсгийг цэцэрлэгтээ шийдээд өгчих хэрэгтэй. Энэ нь байгалийн шувуудыг хашааны цэцэрлэгтээ цуглуулах хамгийн энгийн арга юм.  Шувуу татах бяцхан усан санг мод, чулуу, керамик гээд ямар ч материалаар хийж болно. 

Чулуун зам 

Чулуун зам бол цэцэрлэгийг өнгө үзэмжтэй болгох чимэглэлийн нэг хэсэг юм.  Цэцгийн дэлбээ, гөлөгний нүүр хүртэл харагдахаар хэлбэртэй чулуун замуудыг худалдаж авч, суурилуулж болно. Эсвэл энгийн чулуугаар ч хийчихэд болохгүй зүйлгүй. Бүр өөрөө будаад, өнгө оруулаад, үзэмжийг нь нэмсэн ч болно. 

Салхинд жингэнэх хонх 

Салхинд жингэнэх хонхны дуунууд бүгд адилхан биш. Зарим нь хурдан салж эвдэрдэг. Нөгөө нь чанга, гоё дуугардаггүй.  Өөр нэг нь загвар муутай байх ч тохиолдол бий. Гэхдээ цэцэрлэгт тохирох, гайхалтай загвартай, чанга дуугардаг хонхыг олоход тийм ч хэцүү биш. Гол нь хямдханыг нь битгий сонгоорой. 

Усан оргилуур 

Цэцэрлэг чимэх санаан дунд усан оргилуур байх нь элбэг.   Учир нь усан оргилуур оргилж байхдаа ая тухтай орчныг бүрдүүлж өгдөг. Мөн гайхалтай өнгө чимгийг ч нэмж өгдөг. Хашаандаа заавал том усан оргилуур хийх гээд байх шаардлагагүй. Жижигхэн байсан ч гэсэн том усан оргилууртай адилхан гайхалтай чимэглэл болж, ая тухыг бүрдүүлж чадна. 

Та бүхэнд хашаагаа гоё харагдуулахын тулд ямар жижиг зүйлсэд анхаарч болох вэ гэдэг зөвлөгөөг  хүргэлээ. Нэмээд хашаандаа хэрхэн бяцхан цэцэрлэг байгуулж болох санаануудыг хүргэж байна.