Хэрхэн хэрэглээний халуун усны бойлер сонгох вэ

Хэрхэн хэрэглээний халуун усны бойлер сонгох вэ

Хэрхэн хэрэглээний халуун усны бойлер сонгох вэ
Хэрэглээний халуун усны бойлер сонгохдоо өөрийн хэрэглээнд тохируулж хэмжээгээ сонгоно. Та байшиндаа зөвхөн душ шүршүүр хийсэн бол танайд 30л 40л 50л байхад хангалттай. Мэдээж хүний тоо бас хамаатай.
Харин танайх ванн хэрэглэх бол 80л дээш хэрэгтэй.
Цахилгааны хэрэглээг нь хэмнэхийн тулд дараах аргуудыг ашиглаж болно.
1. Бүх усны цоргонд эко толгой хийснээр өндөр даралттай бага усаар угаалга хийнэ. Усны хэрэглээ багасвал тогны хэрэглээ мөн багасна.
2. Гэрт нөөцийн сав хийвэл зүгээр. Учир нь нөөцийн савны усны температур 15-20С хүрдэг. Харин шугамын болон шууд худгийн ус 4-5С байна. 20С-оос 70С хүртэл халаахад 50градус 5С-аас 70С хүртэл халаахад 65 градус халаана. Хувиар авч үзэхэд 25% бага халаах тул тэр хэмжээгээр цахилгаан бага зарцуулна.
3. Байнга байрладаггүй, зуслангийн зориулалтаар ашигладаг айл 30л болон 50л эсвэл 2ш 30л эсвэл 2ш 50л цуваагаар холбож болно. Бага хэрэглэх үедээ 1ийг нь ажиллуулж их хэрэглэх үедээ 2 зэрэг ажиллуулна гэсэн үг.
Усны бага хэрэглээнд их олон давуу тал бий... бохир дүүргэхээс сэргийлэх бага цахилгаанд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй гэх мэт...
Эцэст нь мэдээж бойлер хэрэглэхэд насос орно. Сайн брендийн насос дуу чимээ бага байдаг.