Худаг хөлдөх 2 үндсэн шалтгаан...

Худаг хөлдөх 2 үндсэн шалтгаан...

Худаг хөлдөх 2 үндсэн шалтгаан...
Зуслангийн байшин болон гэрийн хэрэгцээнд зориулж гаргасан гүний худаг чинь хөлдөөд, шугам хоолой нь ажиллахгүй байна уу. Тэгвэл худаг хөлдөх хоёр үндсэн шалтгааны талаар зөвлөгөө мэдээлэл хүргэе. 
1. Улирлын чанартай цэвдэг
Өвлийн улиралд хөрс 2-3 метр хүртэл хөлддөг. Хэрвээ цооногт байгаа усны төвшин 3 метрээс дээш тогтсон эсвэл насос үл буцах клапантайгаас босоо шугам байнгын устай байгаа тохиолдолд усны дээд хэсэг хөлдөнө.
Үл буцах клапаны үүрэг.
- Ус өргөх хоолойд байгаа усыг доош унагахгүйгээр барих.
- Насос унтарсан үед ус өндрөөс унаж ажлын дугуйнд цохилт өгөхөөс хамгаалах.
- Усны хоолойд байгаа ямар нэгэн зүйл ажлын дугуйруу шууд орж гацалт болон эвдрэл үүсэхээс хамгаалах.
Дээрх үүргүүдээс харахад хэрэглэгчид үл буцах клапанг шууд авчихдаг нь тийм ч зөв үйлдэл биш юм. Харин усаа аажим алддаг үл буцах клапантай гүний худгийн насос нь Монголын нөхцөлд тохиромжтой байдаг. Манайд борлуулдаг насосууд бүгд аажим алддаг үл буцах клапантай.
2. Мөнх цэвдэг
Улаанбаатар хотын цэвдгийн тархалттай газар буюу сэлбэ голын дагуу, хонхор, гүнтий зуслан /Налайх, Багануур/ гэх мэт газруудад мөнх цэвдэг алаг цоог хэлбэртэй тархсан байдаг. Мөнх цэвдэг нь гүнд оршдог тул зуны улиралд ч цооногийг хөлдөөх магадлалтай. Иймд гүний худгийг хөлдөлтөөс хамгаалах ганц арга нь ус өргөх хоолойны гадна болон дотор талд халаагч кабел сүвлэж байнгын ажиллагаатай байлгах. Хэрэв таны гүний худаг хөлдсөн тохиолдолд гэсгээх хамгийн зөв арга бол уураар үлээлгэн гэсгээх арга юм. Энэхүү арга нь өндөр даралтын халуун тогоонд усыг буцалгаж хийн шланкаар уурыг дамжуулан хөлдсөн хоолойг гэсгээдэг. Ингэж гэсгээх нь маш эрсдэлтэй, аюултай тул зөвхөн мэргэжлийн хүмүүсээр хийлгэх шаардлагатай.