Ландшафт гэж юу вэ

Ландшафт гэж юу вэ

Ландшафт гэж юу вэ

Хүний юун ухаан, гараар гүйцэтгэж болох бүтээмжүүдийг/бүтцүүдийг нийцүүлэн найруулж зохиомжлох мэргэжлийн ур чадварыг хэлнэ. Ландшафт архитектур гэдэг нь олон талт “боловсрол” буюу олон салбарын мэдлэгийг нэгтгэсэн хийц загварын шийдэл юм. Олон талт боловсрол буюу олон салбар гэдэгт ургамал судлал, цэцэрлэгжүүлэх аж ахуй, уран зураг, архитектур, индустрал дизайн, геологи, байгалийн шинжлэх ухаан, хүрээлэн буй орны нэгдэл/экосистем, газар зүй болоод экологийн мэдлэгийн цогц шийдэл юм.

Ландшафт архитектурыг бүтээхийн тулд цогц мастер төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Үүнд дизайны нарийвчилсан зураг төсөл, техникийн нарийн тооцоо, болон уран зураг, дүрслэх урлагийн зохих ёсны мэдрэмж тун чухал юм. Энэ бүхэнд зохих ёсны чадвар эзэмшснээр хүссэн ландшафт архитектурыг бүтээх боломжтой болдог. Дээрээс нь нэмээд хүрээлэн буй орчны тодорхой хэмжээний үнэлгээ хийж дүгнэлт гаргах мэдлэг чадвартай байхаас гадна газар ашиглалтын талаар ч мөн уншиж судалсан байх нь чухал юм.

Ландшафт урлаг болон цэцэрлэгжүүлэлтийн урлаг

Ландшафт архитектор болон цэцэрлэгжүүлэлтийн дизайнер нь гадна талбайд төлөвлөлт, дизайн хийдэг гэдгээрээ ижил юм. Яг л хүний болон амьтны эмч хоёр эмчилгээ, анагаахын нэгэн ижил мэдлэг ур чадвартай байдаг гэдэгтэй адил. Харин ландшафт архитектор нь нийгэм, олон нийт, бизнес болон төрийн байгууллагад зориулан том хэмжээний төлөвлөлтийн ажил хийдэг бол цэцэрлэгжүүлэлтийн дизайнер нь эдлэн газар болоод хувь хүнд зориулан төлөвлөлтийн ажил хийдэг гэдгээрээ гол ялгаа нь оршидог. Түүнчлэн ландшафт архитектур нь өргөн цар хэмжээний төлөвлөлтийн ажил юм. Тухайлбал:

  • Хот төлөвлөлт дизайн
  • Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн, түүний паркин буюу машины зогсоол болон дугуйн зам гэх мэт ландшафт архитектур
  • Маркшейдерын ландшафт архитектур
  • Ойжуулалтын ландшафт архитектур
  • Зам тээврийн ландшафтын архитектур
  • Ус нөөцлөлтийн ландшафт архитекутр
  • Голын урсацыг сэргээх ландшафт архитектур
  • Шинэ хот болон ногоон байгууламжийг төлөвлөх ландшафт архитектур

Image

Ландшафт урлагийн түүх

1828 онд Скотсман /Scotsman/ гэх хүн “ландшафт архитектур” гэсэн нэрийг анх хэрэглэсэн гэж үздэг. Тухайн үед ландшафт архитектур гэдэгт цэцэрлэгжүүлэлтийн дизайнеруудын чадварыг / газрын бүтэц болон онцлог шинж буюу байгалийн онцлог дээр түшиглэн усжуулах, ургамалжуулах, элдэв төрлийн хийц бүтцээр зохиомжлох болон явган хүний зам гаргах/ түлхүү багтаж байсан бөгөөд цэцэрлэгчиний чадвар дээр хүний гараар бүтсэн ландшафт гаргах чадвар  нэмэгдэх болсон. 1975 онд Sir Geoffrey Jellicoe-ийн бичсэн The landscape of man ном бичсэнийг анхны мэргэжлийн ном гэж үздэг.