оффисын сандлын стандарт ямар байх ёстой вэ

оффисын сандлын стандарт ямар байх ёстой вэ

оффисын сандлын стандарт ямар байх ёстой вэ

Сүүлийн үед зөвхөн оффист бус гэрээсээ ч гэсэн ажиллах боломж бидэнд бүрдэж байгаа нь сайхан мэдээ билээ. Гэхдээ үүнтэй зэрэгцээд стандарт бус сандал дээр олон цагаар суун ажилласны улмаас нурууны булчингийн тогтолцооны эмгэгтэй болох асуудал бид бүхэнд тулгараад байна. Нуруу тань өвддөг эсвэл өвдөж эхэлж байгаа бол та энэхүү оффисын тавилгын эргономикын  стандартыг нэг сонирхоод үзээрэй. (Эргономик гэдэг нь хүмүүсийг үр бүтээлтэй ажиллах орчинг судлах гэсэн утгатай үг.)

  1. Тохируулах боломжтой

Хүн бүр адилгүй биеийн хэмжээтэй тул эргономикийн стандартад нийцсэн сандал нь ажилтан бүрийн биед таарч болох тохируулгатай байх ёстой. Үүнд суулт, суудлын өндөр, түшлэг, хазайлт зэрэг зүйлс багтана.

  1. Суудлын өндөр

Зурагт дүрсэлсний дагуу суудлын өндөр нь налуу бус тэгшхэн байх шаардлагатай. Ингэснээр олон цагаар суухад таны хүзүү, мөрөнд ачаалал жигд ирэх тул илүү тав тухтай байх болно.

  1. Суудлын урт

Арын түшлэг дээрээ нуруугаа тулган суухад таны хөл болон суудлын хооронд 2-3 хуруу орж байгаа нь эргономиксын стандарт хэмжээ байдаг.

  1. Суудлын өргөн

Таны сууж буй сандлын өргөн нь тал талдаа 2.5 см өргөн байх нь тохиромжтой хэмжээ байдаг.

  1. Арын түшлэг

Сандал дээрээ буруу байрлалаар суувал нурууны ядралт, хүчтэй өвдөлтийг дагуулдаг. Тиймээс арын түшлэгний дараах стандартыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

-Нурууны түшлэг нь таны нурууны s хэлбэрийг мурийлтыг хадгалж доод нуруунаас тань дэмжиж өгдөг байх

-Мөрөнд шүргэхүйц өндөртэй, бэлхүүснээс өргөн байх

-Түшлэг нь тохируулгатай байх бөгөөд энэ нь босоо байрлалаас дор хайж 15 градусаар өөрчлөгддөг байх

  1. Гар түшлэг

Гар түшлэг нь зөвхөн гарыг өргөж дэмжихээс гадна, хүзүү, мөр, нурууны стресснээс ангижрахад тусалдаг. Босч сууж байхдаа ч бид гар түшлэгээс барьж босдог тул маш тухтай бүтэцтэй байх шаардлагатай. Үүнд:

-Түшлэг маань хэт хатуу бус, хэлбэр нь гараа гэмтээхээргүй байх

-Хэрэглэгчийн ширээнд хэт ойртуулахгүй тулд арын түшлэгээс 3.5см ээс хэтрэхгүй зайнд, тохойгоо бүтэн тавьж болохуйц урттай байх

  1. Суудлын гадаргуу

Оффисын сандлын хэмжээгээ зөв сонгохоос гадна мөн суудлын гадаргууг зөв сонгох нь чухал юм. Уг суудал нь хатуу бүрээстэй байх ёстой бөгөөд агаар нэвтрүүлдэг байх шаардлагатай тул сүвэрхэг байх хэрэгтэй. Суудлын урд тал нь дугуйрсан байх шаардлагатайг анхаараарай.