Ондулин материалын давуу тал

Ондулин материалын давуу тал

Ондулин материалын давуу тал

Ондулин нь  дээврийн долгионтой материал юм.  Найрлагандаа битум, целлюлозон утас, эрдэс бодис,  давирхай, өнгө оруулагч пигмент зэрэгийг агуулсан юм. Ондулин нь маш бат бөх материал бөгөөд дулаан дамжуулалт бага тул энэ нь дээврээ нэмэлт дулаалгын материалаар дулаалаагүй тохиолдолд ч  дулаан алдалт бага байдаг. Уг материал нь цаг агаарын хэмийн өөрчлөлт, нарны хэт ягаан туяа, байгалийн бусад хүчин зүйлсээс үл шалтгаалан хэлбэр болон бат бэх чанараа удаан хадгална.

3. Давуу тал:

-Бат бэх, удаан эдэлгээтэй, зэвэрдэггүй,  конденсат үүсэхгүй,  хэт халдаггүй.  Дуу чимээ бага. Цаг агаарын эрс тэс өөрчлөлтийг сайн тэсвэрлэдэг. Ус нэвтрүүлэхгүй. Эдэлгээ 50 жил хүрнэ.

Ондулин дээврийг угсрахад мэргэжлийн чадвар шаардлагагүй. Танд хэрэгтэй багаж – гар хөрөө, алх ба бэхэлгээ хийн зааварчилгааг дагахад л болно.

-1 хавтангийн жин – 6.5кг тул байшингийн хүчитгэсэн хучилт шаарлагагүй. Үүнээс гадна 50-60 ширхэг хавтанг өөрийн унаагаар тээвэрлэж болох тул тээвэрлэлтийн зардлаа хэмнэх боломжтой.

- Хаягдал бага гардаг. Хавтангийн ашигтай талбайг хамгийн их ..... 

 - Ондулины давуу тал нь бусад материалтай харьцуулахад зардлыг 30 хүртэлхи хувиар хэмнэх боломжтой.