Зохистой бүхэн бодитой

Монгол дахь Япон автомашины сэлбэгийн худалдааны анхдагч Альфа Моторс ХХК-ийн охин компани болох Альфа Капитал Групп ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад, дотоод худалдаа, үл хөдлөх хөрөнгө, барилга дэд бүтцийн төслүүд чиглэлээр тогтвортой  үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компани юм. Манай компани нь дээрх бизнесийн чиглэлүүдийн хүрээнд угсардаг шалны дэлхийн тэргүүлэгч болох АНУ-ын Snaplock Industries компани, ОХУ-ын эрчим хүчний хэмнэлттэй халаалтын систем үйлдвэрлэгч “ЭСКО” компаниудын байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийг импортлон худалдаалахаас гадна барилга дэд бүтцийн чиглэлээр “Ногоон Орон Сууц” туршилт судалгааны төслийг хэрэгжүүлж байна. Бид “Ногоон Орон Сууц” төслийн туршилт, судалгааны ажлын хүрээнд Эрчим хүчний хэмнэлттэй модон арагт орон сууцны  барилга угсралт, эрчим хүчний хэмнэлттэй дэд бүтцийн шийдлүүд үүн дотроос эрчим хүчний хэмнэлттэй халаалтын систем, сэргээгдэх эрчим хүчний бие даасан шийдэл зэрэг чиглэлүүдээр туршилт судалгааны ажлуудыг хийхээс гадна эрчим хүчний хэмнэлттэй дэд бүтцийн шийдлүүдийг эх орондоо үйлдвэрлэх зорилготой ажилладаг. Бидний импортлон худалдаалж байгаа бүтээгдэхүүнүүд ч мөн “Ногоон Орон Сууц” төслийн судалгааны ажлын хүрээнд туршиж судлагдсан бүтээгдэхүүнүүд болохоос гадна цаашид энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг импортлох, нутагшуулах, үйлдвэрлэх чиглэлээр ажиллах юм. 

 

Бидний эрхэм зорилго

Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ хүсэл шаардлагад нийцсэн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний болон эдийн засгийн хэмнэлттэй шинэ, шинэлэг технологийг Монголчуудын амьдралын өдөр тутмын хэв маягт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, ингэснээр хүмүүсийн хэрэглээ, амьдрах арга барилд өөрчлөлт оруулах, улмаар нийслэл хотын хэмжээнд байгаа агаар болон хөрсний бохирдолтой тэмцэхэд бодитой тус дэм үзүүлсэн эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан улс орныхоо тэргүүлэгч ногоон компани болох нь бидний эрхэм зорилго мөн. 

Уриа

Аливаа үйлс бодитой, биетэй, өнө удаан оршин тогтнохыг бэлэгшээж “Зохистой бүхэн бодитой” гэсэн уриатай ажиллаж байна. 

Бидний давуу тал:

  • Монгол улсад олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа компаниас салбарлан гарсан
  • Шинэ шинэлэг бүтээл, бүтээгдэхүүнүүдийг судлах, турших бааз түшиц газартай.
  • Аливаа шинэ бүтээл, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхдээ мэргэжлийн баг, хамт олонтой хамтарч ажилладаг.

Холбоо барих

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот 13335, Баянзүрх дүүрэг, 14-р Хороо, Энх Тайвны өргөн чөлөө-63, Альфа бийлдинг #102 тоот, Шуудангийн хаяг: 210351

Утас

70161616

И-мэйл хаяг

info@alfacapitalgroup.mn