Шилэн фасад

Шилэн фасад

Шилэн фасадыг анх  байгалийн гэрэлтүүлгийг чөлөөтэй нэвтрүүлэх, барилгын дотор интерьерийг гадаад орчноос хамгаалах зориулалтаар бүтээж байжээ.  Харин энэ систем нь ашиглагдах явцдаа эрчим хүчийг хуримтлуулж, дулааны урсгал, нарны ягаан туяаг хянах замаар оршин суугчдад тав тухыг авчрах үүрэгтэй болон хувирчээ. Үүнээс гадна,  шилэн фасад нь байгалийн гамшиг, хүний гараар үүсэх аюул хор хохирлын үед тэсвэртэй байхаар үйлдвэрлэгдэж, ашиглагдаж эхлээд байна. Тиймээс өнөө цагт шилэн фасадыг барилгын салбарт олон төрлийн зориулалтаар өргөн ашиглах болжээ.

Шилэн фасадны давуу тал 

-Механик шинж чанар өндөр буюу хөнгөн жин
-Стандартуудын хамгийн өндөр шаардлагыг хангасан, галд тэсвэртэй байдал
-Цаг агаарын нөхцөл, химийн бодист тэсвэртэй байдал
-Бат бөх, тэгш, мөн хэлбэрт оруулах боломжтой
-Дуу чимээ, дулаан тусгаарлалт сайтай
-Зардалд хэмнэлттэй
-Байгальд ээлтэй, хорт нөлөөгүй
-Ашиглалтын хугацаа урттай