Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 43 хувьтай байна

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 43 хувьтай байна

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 43 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн хх хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байна. Цэвэрлэх байгууламж нь хоногт 250,000м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг монгол улсын mns:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх хүчин чадалтай баригдана. Барилга угсралтын ажлыг 36 сард багтаан дуусгаж, үргэлжлүүлэн барилгын тухай хууль болон бнбд стандартын дагуу 1.6 жилийн хугацаанд гүйцэтгэгч компани туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, төслийг 2024 онд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллах бөгөөд бохир усыг цэвэрлэх технологийн процесс нь механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн гэсэн гуравдагч цэвэрлэгээний шатлал процесстой байна. Ингэж цэвэрлэгдэн гарч байгаа ус нь mns 4943-2015 стандартыг хангах юм байна.

Төслийн хүрээнд нийт 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламж баригдана. Энэ жилийн барилга угсралтын ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд үндсэн технологийн 24-н байгууламжийн 17 томоохон байгууламжийн барилга угсралтын ажил 43 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байв.

Барилга угсралтын ажилд дотоодын барилгын байгууллагуудаас туслан гүйцэтгэгчээр 17 компанийн 400-650 ажилтан, БНХАУ-ын 60 инженер, техникийн ажилчид оролцож байна.

Барилга угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу явуулахад хүндрэлүүд гарч байгаагаас үүдэн 2022 оны барилга угсралтын төлөвлөгөөг шинэчлэн төлөвлөж энэ ондоо төслийн барилга угсралтын ажлын хоцрогдлыг нөхөх, явцыг 85 хувьд хүргэх зорилготой ажиллаж байгааг энэ үеэр танилцууллаа.