Цахилгааны дотор монтаж угсралтыг хэрхэн хийх вэ

Цахилгааны дотор монтаж угсралтыг хэрхэн хийх вэ

Цахилгааны дотор монтаж угсралтыг хэрхэн хийх вэ

Монгол Улсад барилгын салбар эрчимтэй хөгжсөн цаг үе нь 96 жилээр тоологдох болжээ. Энэ хугцаанд шинэ техник технологи, инноваци асар хурдтай тухайн салбарт хэрэгжиж байгаа бөгөөд үүний салшгүй нэг хэсэг нь барилгын цахилгаан хангамжийн угсралт юм.

Цахилгаан бол маш их сэтгэл гаргаж хийх хариуцлагатай ажил.  Энэ ажлын ард хэрэглэгч таны амь нас,  эд хөрөнгийн аюулгүй байдал, тохь тухтай орчин ажил үйлчилгээ хэвийн явуулах гээд олон чухал асуудал байгааг анхаараарай.

Хэрвээ та мөнгө хямдхан тохирч, найдваргүй хүмүүсээр хийлгэвэл чанаргүй шаардлага хангахгүй хийж өгнө. Тэгээд ч аливаа ажлыг мөнгөө хэмнэж, хямд хийлгэснээс биш чанартай материалтай, гүйцэтгэл нь баталгаатай байж аюулгүй урт удаан эрсдэлгүй байдгийг мартаж болохгүй. Өнөөдөр таны хэмнэсэн хэмнэлт маргааш таны болон бусдын эд хөрөнгө галд өртөж үнс болох, эсвэл хүний амь нас сүйдхэд хүргэж болох юм.

Иймээс баталгаатай, эргээд хариуцлага хүлээх чадамжтай мэргэжлийн, түүхтэй компани болон хувь хүнийг судлаж байж шийдвэрээ гаргавал эрсдэлээс хамгаалах боломжтой. Барилгын дотор цахилгааны ажил нь тухайн барилгатай хамт эхлээд хамт дуусдаг онцлогтой.

Айлын амины орон сууцнаас эхлүүлээд олон давхар иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын цахилгаан хангамж тус бүртээ онцлогтой боловч нэгдсэн нэг зарчмаар угсралт холболтын ажлууд нь хийгддэг онцлогтой юм. 

Үүнд:  

  • Цахилгааны үндсэн тэжээл
  • Ерөнхий шит
  • Хувиарлах самбар
  • Айлын самбар
  • Хэрэглэгчийн тэжээлийн залгуур
  • Хэрэглэгч гэсэн зарчмаар схемчилж авч үздэг.

Барилга орон сууцны цахилгаан хангамж нь гэрэлтүүлэг, унтраалга, хүчит төхөөрөмжийн /Гал тогооны болон бойлуурын/  разетка, хэрэглээний разетка, хэрэглэгчийн хамгаалалтын автоматыг хэрхэн зөв норм дүрэм стандартын дагуу оновчтой сонгож авч байрлуулах тухай асуудал юм.

Амины орон сууц барихдаа батлагдсан зургийн дагуу ажлын зурагт тусгагдсанаар дотор монтаж угсралтын ажлууд хийгддэг.

а. Өрөө тасалгаанд хэрэглэгчийн хүсэлтээр цахилгааны ханын гэрэл болон бусад                                                                            цахилгааны угсралтын элементүүдийг байршуулдаг

б. Хэрэглэгчийн үндсэн тэжээлийн шугамыг холбох

в. Хэрэглэгчийн газардуулгын гадна хүрээнд холбогдсон тусгай дамжуулагч  / РЕ / утсыг 1 фазынх бол 3 дахь утсыг хэрвээ 3-н фазынх бол 5 дахь утсыг барилгын инженерийн шугам сүлжээний оролтын төмөр хоолой, салхивч бойлуур болон хүчит төхөөрөмжинд холбож өгсөнөөр барилгын потенциал тэгшитгэх системийг бүрдүүлж цахилгааны аюулгүй байдлыг хангаж өгнө.

г. Утас хэмнэх байдлаар хананы дотор болон холболтын хайрцаг хийгээгүй газарт залгаа хийхийг хориглоно.

д.  Тухайн обектын хэрэглээний хүчин чадлыг зөв тооцоолж үндсэн тэжээлийн кабель утсны хөндлөн огтлол,марк /төрөл/, кабелийн хамгаалалт, тогтоох хэрэгсэлэлүүдийг зөв  тооцсоны үндсэн дээр сонгож авна.

 

Айлын гэрлийн самбраас өрөөнүүдэд гэрэлтүүлэг ба разеткад тэжээл холбох аргачлал

 

 Цахилгааны дотор монтажийн угсралтыг доорх байдлаар гүйцэтгэнэ

Үүнд:

  1. Хаалганы бариул талын хананд шалнаас 1.5м өндөрт гэрлийн 3 /1*2.5/мм буюу гурван судастай утсыг унтраалганд хуванцар хоолойд сүвлэн шавардлаган дор болон гипсэн хананы араар.
  2. Хананд шалнаас 03-04м өндөрт далд угсрагдах разеткуудыг 3/1*2.5/мм буюу мөн 3-н судастай утсаар хана болон шалаар хуванцар хоолойд сүвлэн шавардлаган доор
  3. Ажлын буюу ослын гэрэлтүүлэгчүүд руу мөн 3*2.5мм утсыг хоолойд сүвлэн хана ба таазаар шавардлага болон дүүжин таазны дээгүүр
  4. Ариун цэврийн өрөөнд шалнаас 1.8 м өндөрттоноглох ус чийгний хамгаалалттай разеткруу мөн 3/1*2.5/ буюу 32н судастай утссаар хана ба шалаар хамгаалалтын хар хоолойд сүвлэн.
  5. Гал тогооны өрөөнд разеткийг 1.2-1.5м өндөрт тоноглоно.
  6. Айлын гэрлийн самбар /автоматтай/ шалнаас 1.5м өндөрт хананд бэхэлж ил тоноглоно. /зургаас харна уу/

Цахилгааны монтаж хийх үед нэг зангилаан дээр гурваас илүүгүй утас нэг дор холбох нь тохиромжтой байдаг. Утасны үзүүрүүдийг хэрэглэгчтэй холбохдоо 20 см орчим нөөцтэй авна.

Манайхан гэрэлтүүлгийн холболт дээр түгээмэл алдаа гаргах нь их тохиолддог юм. Энэ нь холболт хийхдээ галтай шалгаж үзээгүйгээс галтай утсаа 0-ынхоо утастай андуурч холболт хийснээс айлын гэрэл унтраасан байхдаа шөнө сүүмэлзэх /цэнэг хурааж түүнийгээ гадагшлуулах / тохиолдол их байдаг.

Унтраалгыг холбохдоо ямар ч тохиолдолд / + / буюу галтай утсанд холбоод тэндээсээ гэрэлтүүлэг рүү холбох ёстой харин хэрэглэгчээр дамжих гүйдлийг тооцож үзэж байгаад разеткинд + болон 0-ын шугамыг зэрэгцээ холболтоор холбоно.

Гэрэлтүүлэг болон бусад цахилгаан хэрэглэгчийг холбохдоо зөвхөн зэрэгцээ холболтоор холбох бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгчийн тэжээлийн гүйдэл, хүчдэл бүх хэрэглэгчид ижил тоон утгатайгаар очдог юм.

Энэ тохиолдолд бүх хэрэглэгчийн эцсийн нийлбэр чадал, үндсэн кабелийн холболт хийгдсэн автомат /пускател /-ийн дамжуулах чадалтай тэнцүү байна.

Сүүлийн үед голдуу бүрэн цутгамал барилгын цутгалтанд далд хамгаалалтын хоолой хийж сүвэлгээ хийхдээ тэжээлийн утсыг нөөц байдлаар үндсэн тэжээлийн утастай ижил маркийн утсыг цутгалтанд оруулах нь зохимжтой шийдэл юм. Ямарч байдлаар хийсэн монтаж байсан тэжээлийн оролт, гаралтын хэсэгт тасалж залгах аппратур буюу бие даасан гал хамгаалагч автомат /пускатель/-ыг ачаалалд нь тохируулан тавих нь хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс хамгаалж байдаг юм.

Цахилгааны монтаж хийхдээ аль болох халаах хэрэгслэл, өндөр хүчдэл болон ус чийг ихтэй газраар огтлолцуулахгүй байхыг анхаарах ба хэрэв зайлшгүй огтлолцох тохиолдолд дамжуулагч утсыг цахилгаан дамжуулахгүй тусгаарлах материалаар хамгаалалт хийж өгөх хэрэгтэй.

Дараах зөвлөмжийг мөрдвөл олон эрсдлээс урьдчилан сэргийлж чадах болно. Үүнд:

  1. Аянга хамгаалалт.

Энэ нь байгалийн давтагдашгүй гэнэтийн хүчин зүйлсийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилготой.  Барилгын дээвэр дээр аянга хүлээн авагчийг тусгай зориулалтын хөндийрүүлэгч ашиглан угсарч аянгын гүйдэл дамжуулах торонд холбож барилгын дээврээс доош  ханаар хөндийрүүлэг ашиглан буулгаж зохих зурагт заагдсан барилгын норм  хангаж тухайн барилгын приметрийн дагуу хананаас гурван метрээс доошгүй зайд 0,7 м-ийн гүнд электрод зоож  40*4мм-ийн зэс бүрмэл буюу / полосо / хавтгай туузан төмрөөр холбож өгнө. Барилга угсралтын явцад аянга хамгаалалт, газардуулгыг хийхдээ бүх холбоосыг гагнах болон тусгай зориулалтын холбогч ашиглан гүйцэтгэнэ. Газардуулга хянга буулгагчийн угсралт хий дуусгаад хэмжилтийг тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий компаниар хийлгэж зохих акт буюу хэмжилтийн дүгнэлтийг гаргуулан авч баталгаажуулна.

  1. Газардуулга маш чухал. Цахилгаан тоноглолын их бие, хийцийн металл хэсгүүд хэвийн үед хүчдэлгүй байдаг боловч хэвийн бус горим үүсэх, алдаатай холболт, бороо, ус, чийг, цахилгаан тоног төхөөрөмжийн цахилгаан тусгаарлагч (хөндийрүүлэг) муудсанаас болж хүчдэлтэй болох тохиолдол цөөнгүй байдаг. Энэ үед хүмүүс цахилгаан тоноглолын их бие, металл хийцүүдэд хүрвэл цахилгаан гүйдэлд нэрвэгдэх аюултай. Иймд цахилгаан гүйдлийн үйлчлэлээс хүн, амьтныг хамгаалахын тулд тоноглолын их бие, металл хэсгийг газартай холбосон цахилгаан хэлхээ буюу газардуулах байгууламжийг заавал хийх шаардлагатай байдаг. Энгийнээр тайлбарлавал 36Вольт болон түүнээс дээш бүх хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмжийг газардуулах ёстой бөгөөд энэ нь таны амь нас, эд хөрөнгө, барилга байгууламжийг хэт хүчдэлээс хамгаалах, цахилгаан хэрэгслүүдийн найдвартай хэвийн ажиллагааг хангах, аянгын хор уршгийг дээд зэргийн хэмжээгээр багасгах зориулалттай байгууламж юм гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

Зургийн тайлбар:  Газардуулгын холболтыг зэс материалаар хийх аргачлал

Газардуулга /потенциаль тэгшитгэх / нь цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг хангах байгууламж газардуулгыг холбохдоо хэрэв та 220 волтын хэрэглэгч бол ОС, ХС, ГС- ээс татсан дамжуулах утсны 3 дахь буюу 380 волтын хэрэглэгч бол дамжуулагч утасны 5 дахь утсыг ашиглан гэрэлтүүлэг разетикны металл их биеүүд хувиарлах болон гэрэлтүүлэг группийн  самбар, кабелийн тавиур / лотки / газардуулгын хүрээнд холбогдсон дамжуулагч тухайн барилгын инженерийн шугам сүлжээний ган хоолой, агаар сэлгэлтийн төмөр хоолой, болон барилгын металл хийцүүд аянга хамгаалалт, газардуулгын хамгаалалтын ТЭГ/ РЕ / дамжуулагч зэргийг холбож өгсөнөөр потенциаль тэгштгэх 00- туулга ба газардуулгын системийг бүрдүүлнэ. Дээрх холболтуудыг оролтын самбарт байх / РЕШ /ба газардуулгын ерөнхий шинд холбоно. Оролтын самбарт /ОС/ д холбогдсон газардуулгын ерөнхий шинны болон давтан газардуулгын эсэргүүцэл 4 ом- оос ихгүй байна. Хэрэв тухайн газардуулах байгууламж нь хэмжилтээр 4-Ом-оос их гарвал хөрсний геологийн дүгнэлтийг үндэслэн газардуулгын тооцоог дахин хийж нэмэлт электродууд зоож өгнө. Бүх угсралтыг цахилгаан угсралтын тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгуулагаар   өнөөгийн мөрдөгдөж буй норм дүрэм стандартын дагуу гүйцэтгүүлэх шаардлагатай.

 Газардуулгын зэс электрод ба гүйдэл дамжуулагч

Аянга хамгаалалтын стандарт

  • 1- р зэрэглэлийн хамгаалалт байвал буулт хоорондийн зай 10 метр байна
  • 2-р зэрэглэлийн хамгаалалт байвал - Буулт хоорондийн зай 15 м байна
  • 3- р зэрэглэлийн хамгаалалт байвал - Буулт хоорондийн зай 20 м байна
  • 4- р зэрэглэлийн хамгаалалт байвал- Буулт хоорондийн зай 25 м байна

Нөхцөл 1: Байгууламжийн гадна цутгалтын хананд наалдаж явах бол зориулалтын хомутыг ашиглана

Нөхцөл 2: Хэрэв фасадны ажил явсны дараа хийгдэх бол тусгай хөндийрүүлэлт ашиглах эсвэл фасадны тулгуур рамыг ашиглаж болно

Ашиглаж болох дамжуулагчид туузан болон дугуй төмөр дамжуулагч болон зэс голтой зөөлөн утас байх ба зориулалтын хамгааллын түрхлэгтэй байх (ЗЭС БА ТУУЗАН ТӨМӨР) хамгаалалтын  бүрээстэй байна.

Нийтлэлийг бичсэн: МГТББҮ- ийн Барилга захиалагчийн албаны Цахилгаан холбоо дохиолол хариуцсан хяналтын инженер, Мэргэшсэн инженер  Д.Дамчаа.