Угаалгын өрөөгөө хэрхэн эмх цэгцтэй, цэлгэр, загварлаг харагдуулах вэ

Угаалгын өрөөгөө хэрхэн эмх цэгцтэй, цэлгэр, загварлаг харагдуулах вэ

Угаалгын өрөөгөө хэрхэн эмх цэгцтэй, цэлгэр, загварлаг харагдуулах вэ

Ариун цэвэрч байдлыг эрхэмлэдэг хэн бүрийн хамгийн тохь тухтай, цэвэр цэмцгэр байлгахыг эрмэлздэг гэрийн нэг хэсэг бол мэдээж ариун цэврийн өрөө. Гэвч ойрын үед гэрийн тань угаалгын өрөө нэг л замбараагүй, давчуу санагдаад байна уу.  Бид энэ удаагийн интерьерийн нийтлэлээрээ жижиг зүйлсийг ч ашиглан угаалгын өрөөгөө хэрхэн эмх цэгцтэй, цэлгэр, загварлаг харагдуулах талаарх нийтлэлийг бэлтгэлээ.

Том толь

Угаалгын өрөө нь ихэвчлэн жижиг орон зайтай байдаг. Тиймээс та угаалгын өрөөний аль нэг хананд тохирох том хэмжээтэй толь байрлуулбал орон зайг илүү том, цэлгэр, уужуу харагдуулах болно. Мөн угаалгын өрөөний толинд нэмэлт гэрэл суурилуулах нь эмэгтэйчүүдийн хувьд нүүр будалтаа хийх тухтай орчинг бүрдүүлж өгч ч болох юм.

Хаалганы дээр байрлах тавиур

Зочны өрөө, унтлагын өрөөний хананд байдаг ном тавих зорилгоор ихэвчлэн ашигладаг уг тавиурыг  угаалгын өрөөний хаалганы дээр байрлуулаарай. Энэ тавиур дээр ариун цэврийн өрөөний нөөц хэрэглэлүүд болох нойлын цаас, угаалгын нунтаг, ванны алчуур зэрэг зүйлсийг тавих боломжтой. Эсвэл угаалгын өрөөний анхилуун үнэртүүлэгч болон сувинер байрлуулбал илүү тансаг, өнгө үзэмжтэй харагдах болно.

Нэмэлт шүүгээ

Хананд байрлах толь, тосгуурын доор нэмэлт шүүгээ байрлуулах нь угаалгын өрөөн дэх эмх замбараагүй зүйлсийг цэгцлэх хамгийн ухаалаг сонголт болно. Учир нь дан шүүгээ угаалгын өрөөнд хэт их зай эзлэх тул аль болох бусад зүйлстэй хэрэглээг нь нэгтгэн шийдэх нь орон зайд ч хэмнэлттэй шийдэл болно.

Хаалганы өлгүүр

Хаалганы ард алчуур тохох том никел эсвэл модон өлгүүр байрлуулбал зүгээр нэг ханын өлгүүрээс илүү эмх цэгцтэй харагдана. Энэ өлгүүр нь хаалганд өлгөх тул хүссэн үедээ аваад тавьчхаж болохоос гадна хаалганд ямар нэгэн сэв үлдээхгүй. Энэ тавиур нь угаалгын өрөөнд сул байдаг алчуур, гоо сайхны хэрэгслүүдийг нэг дор эмх цэгцтэй болгох энгийн бөгөөд тун ухаалаг санаа юм шүү.

Цэгцтэй угаалга

Хэрвээ таны гэрт угаалгын өрөөний хажууханд нь булангийн хэсэг байрладаг бол та энэхүү аргыг гэртээ хэрэглээд үзээрэй. Ам бүл олонтой бол хүн хүний нэрээр бичээд эсвэл угаалга хийх хувцасны өнгө зэргээр ялган угаалгын сагсыг байрлуулбал таны ажлыг илүү хөнгөвчлөөд зогсохгүй эмх цэгцтэй орон зайг бий болгож байгаа юм.

Сагснууд

Угаалгын өрөөний том жижиг тавиур болон шүүгээнүүдийн дотор таарах сагснуудыг байрлуулбал та эд зүйлсээ ангилж цэгцлэх боломжтой болно. Ил харагдах тавиуранд цулгуй, шүлжмэл өнгийн сагснуудыг байрлуулж алчуур, гоо сайхны бараа зэргийг ангиллаар нь байршуулах нь ямар ч төрлийн интерьерийн шийдэлтэй зохицно.