Угаалтуур

Угаалтуур

Чанартай, үнэ цэн бүхий орон сууцанд хамгийн чанартай  угаалтуур шаардлагатай болох нь дамжиггүй. Тэгвэл ариун цэврийн өрөөнд шаардлагатай чанартай угаалтуурыг  “Наран транзит” ХХК-иар дамжуулж шилдэг үйлдвэрүүдээс захиалж авах боломжтой. Мөн л үйлдвэрийн үнээр.  Та манай компанитай хамтарч ажилласнаар БНХАУ-ын 

-Jomoo

-Smoow брэндийн ариун цэврийн өрөөнд хэрэглэх бүхий л материалыг авах боломжтой.

Мөн ОХУ-аас чанартай бүтээгдэхүүнийг захиалж авах боломжийг олгож байгаа юм.  

Хятадын Жомоо компани нь улсынхаа нэгдүгээр зэрэглэлийн төдийгүй дэлхийд алдартай ариун цэврийн өрөөний брэндийг бий болгохын төлөө 30 гаруй жилийн хугацаанд ажилласан. Энэ хугацаанд 5 үйлдвэрлэлийн бааз, 16 үйлдвэр, 30 эрдэм шинжилгээний хүрээлэн, 60 гаруй лаборатори байгуулсан.  200 гаруй ажилтантай, техникийн шинэчлэлийн багтай, дэлхийн хэмжээний үйлдвэр болтлоо хөгжжээ.   

Харин Smoow брэнд 1999 онд байгуулагдсан, ариун цэврийн өрөөний хэрэгслэлийн үйлдвэрлэлээр дагнасан үйлдвэр юм.  Жилдээ 1 сая  ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Дэлхийн 50 оронд бүтээгдэхүүнээ экспортолдог.

Захиалга өгөхдөө юуг анхаарах вэ

Угаалтуур маш олон төрөл байдаг учраас захиалагч зураг харж, сонголтоо хийх шаардлагатай. Сонгосон бүтээгдэхүүний үзүүлэнг үйллвэрлэгчээс захиж авчирна. Бэлэн загвар ирсний дараа дахиж сайтар үзэж, нягтлаад болно гэвэл захиалгаа баталгаажуулж хийнэ. Зарим тохиолдолд зурагнаас хараад л шууд сонголт хийж болно. Захиалагч өөрөө хүсэж байвал үзүүлэнг үзэх шаардлагагүй гэсэн үг. Харин нэгэнт захиалга хийсний дараа “Манай хүссэн бүтээгдэхүүн биш байна” гэж буцаах боломжгүйг анхаарна уу.

Захиалгыг хэрхэн өгөх вэ

Нэгдүгээрт, материалын тоо ширхгээ нийлүүлэгч талд өгнө. Түүний дагуу:

-Үйлдвэрлэх хугацаа

-Барааны үнэ

-Урьдчилгаа, үлдэгдэл хэд болох гэх мэт бүх мэдээллийг тооцоолж гаргана.

Захиалсан материалаа хүлээн авах хугацаа

Үйлдвэрлэлийн хугацаа:  15 хоног

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээвэрлэлт:  5 хоног

Эрээнээс Улаанбаатар хот хүртэл 12-15 хоног /Зарим нөхцөл байдлаас хамаарч хугацаа нэмэгдэж болно/

ОХУ-аас захиалахад хоног, хугацаа адилхан. 

Захиалгын үнэ

Тухайн материалуудыг үйлдвэрлэхэд хэрэглэдэг түүхий эдийн үнэ 3 хоног тутамд шинэчлэгдэж байдаг.  Тийм учраас нэг ширхэг материал хэдэн төгрөгөөр гарахыг шууд тооцох боломжгүй. Захиалагч материалынхаа тооцоог гаргаж өгсний дараа үнэ тодорхой болно.