Улаанбаатар дахь шинэ, хуучин орон сууцны үнэ ханш

Улаанбаатар дахь шинэ, хуучин орон сууцны үнэ ханш

Улаанбаатар дахь шинэ, хуучин орон сууцны үнэ ханш

Улаанбаатар хотод орон сууцны үнэ 2022 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 19.7 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар өсжээ.

Шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.2 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.4 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.9 сая төгрөгт хүрчээ.

Хуучин, шинэ орон сууцны нэг м.кв талбайн үнэ Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байна. Тодруулбал тус дүүрэгт шинэ орон сууц нэг м.кв нь 2.5 сая бол хуучных 2.3 сая төгрөгийн үнэтэй байна.