ТАНИЛЦУУЛГА

“Сутра Медиа” ХХК нь хэвлэл мэдээлэл, медиа чиглэлийн бүхий л төрлийн контентыг бэлтгэх, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг мэргэшсэн агентлаг юм. Бид салбартаа олон жил манлайлан ажилласан мэргэжлийн зохиолч, найруулагч, редактор, зураглаач, дизайнер, сэтгүүлчдээр багаа бүрдүүлснээрээ давуу талтай.

“Сутра медиа” ХХК нь дэргэдээ “Ehouse.mn” барилгын нэгдсэн портал сайт, “Өөрөө байшингаа барьж буй хүмүүсийн туршлага хуваалцах газар” 160 мянган хүнтэй фэйсбүүкийн групп болон бусад холбогдох групп, фэйж хуудсуудыг хөгжүүлж байгаа билээ.

Танай байгууллага, маркетингийн багт тань мэргэжлийн өндөр түвшинд видео контент хийлгэх, хэвлэл мэдээллийн үйлчилгээ авах шаардлага байгаа бол бидэнд хандана уу! Бид танд нэг дороос ЦОГЦ үйлчилгээ авах боломжийг санал болгож байгаа төдийгүй өөрсдийн сувгаар цацаж, зорилтод хэрэглэгчдэд хүргэх боломжтой.

 EHOUSE.MN

“Ehouse.mn” сайт нь барилгатай холбоотой бүхий л зөвлөгөө, барилгын материал, орон сууц, амины орон сууцны талаарх мэдээ, мэдээлэл, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын вэб сайт, тэдний мэдээллийг дотроо агуулсан барилгын нэгдсэн портал сайт юм.

 ӨӨРӨӨ БАЙШИНГАА БАРЬЖ БУЙ ХҮМҮҮСИЙН ТУРШЛАГА ХУВААЛЦАХ ГАЗАР

“Өөрөө байшингаа барьж буй хүмүүсийн туршлага хуваалцах газар” фэйсбүүкийн групп нь мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүст барилгын алив ажиллагаа, бараа материалын зөвлөгөө солилцоход тус болох зорилгоор үүссэн бөгөөд өдгөө зорилтот бүлгийн бүх хэрэглэгчдийг нэгтгэсэн, барилгатай холбоотой хамгийн том фэйсбүүкийн групп болоод байна.

 ХАМТРАН АЖИЛЛАСАНД ТАНЬ ТАЛАРХЛАА