Зөвлөгөө: Суурийн төрөл сонгох

Зөвлөгөө: Суурийн төрөл сонгох

Зөвлөгөө: Суурийн төрөл сонгох

 

Манайхны олонх нь барилгын ажил суурь тавихаас эхэлдэг гэж боддог. Тэгээд ихэнх нь шугаман суурь тавьдаг. Үнэндээ бол барилгын ажил суурь тавихаас ч өмнө газрын шинж чанар, бүтцийг шинжлэхээс эхэлдэг. Шинжилгээ ямар гарахаас шалтгаалж ямар төрлийн суурь цутгах нь тодорхой болно.

Барилгын суурь нь

  1. Шугаман
  2. Баганан ба аяган
  3. Нил буюу хавтан суурь
  4. Шонт буюу гадсан суурь

Гэсэн үндсэн дөрвөн төрөл бий. Эдгээр төрөл тус бүрийг бид дараа нэгбүрчлэн дэлгэрэнгүй оруулахаар төлөвлөж байгаа учир энэ удаад онцлог болон ямар тохиолдолд сонгодог вэ гэдэг мэдээллийг л өгье.

Шугаман суурь

Шугаман суурийг ихэвчлэн ханаараа даац авч байдаг тоосгон болон угсармал барилгуудад сонгодог. өгөө гурваасаа хамгийн түгээмэл ашиглагддаг нь юм. Төмөр бетоноор цутгаж голдуу хийнэ. Гэхдээ зарим тохиолдолд арматургүй хийж болно.

Баганан суурь

Баганан суурийг тус тусдаа бие даасан бүтээцүүдэд хэрэглэдэг. Төмөр бетон ба метал каркасан системтэй барилгуудад ихэвчлэн сонгодог.

Нил хавтан суурь 

 Нил хавтгай суурь нь барилгын доор үргэлжээрээ цутгагддаг ба манайд сүүлийн үед нилээд ашиглагдах болсон. Ихэвчлэн 7-оос дээш давхруудад сонгодог ч хөрсний төрлөөс хамааран бага давхарт ч сонгож болно.

Шонт буюу (гадсан суурь)

Барилга барих газрын хөрс нь бүтэц султай, даац муутай, намаг балчигтай байвал тэрхүү тогтворгүй хэсгийг нэвтэлж ачааг доод үеийн бат бэх хөрсөнд дамжуулах зориулалттай суурь юм. Энэ суурийг хөрс нь өвөлдөө овойж хөлддөг, зундаа суудаг шаварлаг намгархаг газар байшин барих гэж байгаа бол сонгох хэрэгтэй.

Шугаман суурь

Өмнө нь амалсныхаа дагуу барилгын суурийн төрлүүдийн танилцуулгаа манайд хамгийн түгээмэл нь болох шугаман сууриар эхлүүлж байна. Суурь нь барилгын хамгийн чухал хэсэг учир сонгохдоо геологи буюу хөрсний шинж чанарын шинжилгээ, геродези буюу газрын өндөржилтийг кадастрын зурагтай уялдуулж багажаар хэмжилт хийлгэх зайлшгүй шаардлагатай гэдгийг бид өмнө нь хэлж байсан. Зөвлөгөөний дагуу үйлдсэний дараа шугаман суурь тохиромжтой нь тогтоогдсон тохиолдолд л сонгож болно. Ингэхдээ заавал зураг төслийн дагуу хийх хэрэгтэй. Сууринд барилгын нийт төсвий 25-30 хувь нь зарцуулагдах ёстой гэсэн зүй тогтол байдаг бөгөөд энд хэмнэх гэсэн ойлголт байж огт болохгүйг онцгой анхаарах ёстой. 

Эхэнд дурдсанчлан, туузан суурь нь ихэнх төрлийн хөрсөнд тохирдог учир хамгийн түгээмэл төрөл юм. Мөнх цэвдэг, намаг балчиг, усан дээр баригдаагүй л бол ерөнхийдөө энэ төрлийн суурийг сонгож болдог.  

 

Туузан суурь нь барилгын периметр буюу гадаад хана, дотоод даацын хананы доор тодорхой өндөр, өргөнтэй баригдсан төмөр бетон тууз юм. Барилгын технологийн хувьд туузан суурийн монолит, угсармал гэсэн хоёр төрөл бий. Монолит нь угсармал арматурын бэлдэц бүхий тусгай хэвэнд цутгаж хийдэг бол угсармал нь тусгайлан хэвлэж бэлдсэн суурийн блок ашиглаж хийсэн суурийг хэлдэг.

Арга. Зурагт төсөлд тусгагдсаны дагуу гадна хана, даацын хананы доор байрлахаар тооцож, нүхээ ухаж бэлдэнэ. Сууриа хананаас үл ялиг өргөн байхаар тооцоолдог. Суурийн доор элс, хайрга дэвсдэг тогтсон стандарт туузан суурьт мөн хамаатай. Хөрс нь сул санагдвал нэмэлтээр нягтруулах, булангуудад гүнзгий нүх ухаж, баганан суурь буюу гадсан суурийн элемент оруулж болно.

Туузан суурийн өндөр, өргөн, хүчжүүлэлт буюу арматурчлал нь барилгын ханын материал /тоосго, блок гм/-ын хүнд, давхрын тооноос шууд хамаарна. Подюад буюу суурийэн давхартай хийж байгаа бол нэгмэсэн хөлдөх гүнээс доош суулгаж өгвөл илүү зохимжтой. Өндөр биш барилгад гүнзгий хийх шаардлагагүй ч хөлдөх гүнээс дээш байгаа тул дулаалгаа сайн хийх шаардлагатай.

Сул тал: Газар шорооны ажил их, материалын өртөг зардал өндөр

Давуу тал: Найдвартай, бат бөх, удаан эдэлгээтэй.