"E House" подкаст: Канад технологийн байшинг барихдаа юу анхаарах ёстой вэ
"E House" подкастын ээлжит нэгэн дугаар. Канадад үйл ажиллагаа явуулдаг "Монкана" ХХК-ийн захирал, "Өөрөө байшингаа барьж буй хүмүүсийн туршлага хуваалцах газар" фэйсбүүк группын админ А.Батбаяр оролцож, канад хаусын технологийн талаар зөвлөгөө өглөө. Та энэ дугаарыг үзсэнээр:
-Канад технологи гэж юу болох, ямар стандарт мөрдөх ёстой
-Монголд барихдаа стандартыг яаж алддаг, түүнээс болж ямар сөрөг үр дагавар гардаг
-Дулаалгын материалыг яаж ашиглах нь зөв
-Ханын хавтангуудыг хэрхэн ашиглах
-Агааржуулалт, хөргөлтийн системийг хэрхэн шийдэх
-Ханаа хэрхэн будаж, тохижуулах нь зөв
-Чийг тусгаарлагчийг заавал ашиглах гэх мэт маш хэрэгтэй олон зөвлөгөөг өглөө.