Тансаг зэрлэлийн "Grand Marshal Luxury Villas" хотхон
“Эрхэт Монгол” групп нь өөрийн бүрэлдэхүүн “Зиндаа Констракшн” ХХК-аар дамжуулан 2021 оны нэгдүгээр улирлаас эхлэн “Grand Marshal Luxury Villas” дөрвөн улирлын цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн аманд 13.2 га талбайд хэрэгжиж буй “Grand Marshal Luxury Villas” төсөл нь орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй 546 айлын сингл хаус, твин хаус, таун хаус, пент хаус, мульти хаус ангиллын орон сууц бүхий тансаг зэрэглэлийн өндөр чанартай цогцолбор хотхон юм.
“Grand Marshal Luxury Villas” хотхон нь “Сэлбэ” цогцолбортой зэрэгцэн орших бөгөөд Кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, олон улсын жишигт нийцсэн дотуур байрны кампус, 150 ортой европ стандартын цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, спорт заал, бассейн бүхий иж бүрэн тоноглолтой комплекс, мини кино театр, үйлчилгээний төвөөс бүрдэнэ.