"Рэсси" цахилгаан халаагуур
12121212 MNT
“РЭССИ” цахилгаан халаагуурын эрчим хүч хэмнэлтийн онцлог нь патентлагдсан халаагч элемент болон халаагуурын бүтэц хоёрт оршино. Энэхүү халаагуурын бүтцэд байгалийн дулаан шилжилт ба халаагуурын нүүрэн талаас дулаан ялгаруулах гэсэн хоёр үндсэн зарчимыг нэг дор хэрэглэснээрээ онцлогтой. Байгалийн буюу дулаан жам ёсоор хоорондоо шилжих нь тухайн байрны агаарыг халаадаг бол урт долгионы дулаан ялгаруулагч нь шал болон уг байранд байгаа эд юмсыг халаадаг. Ийнхүү байр орон сууцыг халаах хоёр үндсэн зарчмыг хослуулан өөрөөр хэлбэл, дулаан солилцох 50 хувь ба халаагуурын нүүрнээс ялгарах дулаан 50 хувь байхаар бүтээснээр РЭССИ-г бүтээгчид халаалтын хамгийн шилдэг хувилбарыг олсон юм.
Дулаан шилжүүлэгч “РЭССИ” Т.М. маягийн цахилгаан халаагч хэсэг нь энэхүү халаагуурын халаах тогтолцооны гол үндсэн бүрдэл болдог. Энэ халаагуур нь хэрэглэхэд маш тохиромжтой, бага зай эзлэх овор хэмжээтэй байдаг. Овор хэмжээ нь “РЭССИ-350” (700Х580Х30 мм), РЭССИ-450 (800х580х30), “РЭССИ-550” (900Х580Х30 мм), “РЭССИ-650” (1000Х580Х30 мм), “РЭССИ-400” (1000Х300Х60 мм) гэсэн урт, өргөн, зузаан хэмжээтэй байна. Энэ нь иргэний барилга, хүүхдийн цэцэрлэг, сургууль, орон сууц, хувийн байшин, албан контор, зуслан зэрэг төрөл бүрийн зориулалттай байрны дотоод тоноглолд хамгийн их тохирох зохист хэмжээ мөн.
Халаагуурын их бие нь 0,7 мм-ийн зузаантай цинклэгдсэн зэвэрдэггүй ган хуудас төмрөөр хийгдсэн бөгөөд санамсаргүй зурагдах, үрэгдэх болон үрчийж хорчийхоос хамгаалдаг полимер будгаар бүх талаас нь будсан болно.
Халаагуурын дотор талын дулаан шилжүүлэгч хана нь 0,4 мм-ийн зузаантай цинклэгдсэн гангаар хийгдсэн тул зэврэх гэсэн ойлголт байхгүй юм. Хавтгай халаагч элементүүд нь их биеийн дотор нүүрэн талд ар талд нь тус тус байрласан. Харин “РЭССИ-У” ба “РЭССИ-УК” загварууд нь гурав гурван халаагч элементүүдтэй. Энэ РЭССИ маркийн халаагууруудад хэт халах, шатах зэрэг асуудал огт гарахгүй. Яагаад гэвэл, “ТЭН” маягийн халаагчид байдаг шиг өндөр температурын халаагч элемент энэ халаагуурт байхгүй юм.
Цахилгаан эрчим хүч бага хэрэглэж их хэмжээний дулаан өгч чаддаг нь эдгээр халаагуурын халаагч элемент болон халаагуурын бүтээц, зохиомжтой шууд холбоотой. Хавтгай халагч элемент нь халуунд тэсвэртэй пластик ба нарийн өнгөлсөн ган хийцийн цахилгааныг өсгөж өгдөг элементээс бүрддэг. Халаалтын хамгийн дээд температур нь цельсийн +100 хэмээс дээш гардаггүй дулаан шилжүүлдэг хавтангуудынхаа ачаар тогтмол хөрч байдаг. Халаагуурын нүүрэн болон ар тал нь сельсийн +70 хэмээс дээш халдаг. Шилжих тусгаарлагчаас гарч байгаа температур +55 хэмээс илүүгүй байдаг тул байран дахь хүчилтөрөгчийг шатааж, тасалгааны агаарыг хуурайшуулах явдал байхгүй, огт хүнгүй эзгүй байхад ч залгаатай ажиллаж байж болдог.
РЭССИ маркийн цахилгаан халаагуурын их биенд температурыг хянагч буюу цахим болон тоон хяналтын самбар термостатыг тавьж өгөхгүй байгаа. Учир нь халаагуур дээр байрлуулсан термостат нь халаагч байрлаж байгаа тухайн өрөөний шаардлагатай температурыг хянаж чадахгүй билээ. Харин түүний оронд өрөөний хананд байрлуулсан дулаан тохируулагч буюу термостат тавьж өгдөг. Түүнийг халаагчаас хамгийн хол мөн тухайн өрөөний хамгийн шаардлагатай цэгт байрлуулан өрөөний температурыг хянаж болно. Энэ нь халаагуурын системдээ багтаж буй юм.
“РЭССИ” т.м. цахилгаан халаагуурын дараах хэдэн төрлийг үйлдвэрлэж байна:
“РЭССИ-650” энэ нь 650 Ваттын чадалтай. Дулааны үндсэн системд ашиглагддаг. Дулаалсан байрны 12 м2, (30 м3) хүртэл талбайг халаах зориулалттай. Овор хэмжээ нь 1000х580х30 мм
“РЭССИ-650К” гэдэг нь 650 Ваттын чадалтай. Өөртөө евро маркийн залгуур /вилка/ асааж унтраах өнгөт товчлууртай нийлүүлэгддэг. Нэмэлт халаалтанд хэрэглэх боломжтой.
“РЭССИ-650/350” загвар нь чадлыг нь өөрчлөн тохируулах товчлууртай нийлүүлэгдэнэ. Халаахад 650 Вт –, температурыг барьж байхад 350 Вт – хэрэглэдэг. Мөн нэмэлт халаагчаар ашиглаж болно.
“РЭССИ-550” 550 Вт чадалтай халаагуур үндсэн халаалтын системд хэрэглэгдэнэ. Дулаалсан байрны 10 м2 (25 м3) талбайг халаах зориулалттай. Овор хэмжээ 900х580х30 мм.
“РЭССИ-550К” 550 Вт чадалтай. Өөртөө евро маркийн залгуур /вилка/ асааж унтраах өнгөт товчлууртай нийлүүлэгддэг. Нэмэлт халаалтанд хэрэглэх боломжтой.
“РЭССИ-550/300К” загвар нь хүч чадлыг нь өөрчлөн тохируулах товчлууртай нийлүүлэгдэнэ. Халаахдаа 550 Вт, дулаанаа барьж байхад 300 Вт-ын цахилгаан хэрэглэдэг. Нэмэлт халаалтанд хэрэглэж болно.
“РЭССИ-450” нь 450 Вт-ын чадалтай бөгөөд үндсэн халаалтын системд хэрэглэгдэнэ. Дулаалсан байрны 8 м2 (20 м3) хүртэл талбайг халаах зориулалттай. Овор хэмжээ нь 800х580х30 мм.
“РЭССИ-450К” бол 450 Вт чадалтай. Өөртөө евро маркийн залгуур /вилка/ асааж унтраах өнгөт товчлууртай нийлүүлэгддэг. Нэмэлт халаалтанд хэрэглэх боломжтой.
“РЭССИ-450/225К” загвар чадлыг нь өөрчлөн тохируулах товчлууртай нийлүүлэгдэнэ. Халаахдаа 450 Вт, дулаанаа барьж байхад 225 Вт-ын цахилгаан хэрэглэдэг. Нэмэлт халааланд ашиглаж болно.
“РЭССИ-400” нь 400 Вт-ын чадалтай бөгөөд үндсэн халаалтын системд хэрэглэгдэнэ. Дулаалсан байрны 7 м2, (17.5 м3) хүртэл талбайг халаахад ашиглана. Овор хэмжээ 1000х300х60 мм.
“РЭССИ-400К” нь 400 Вт чадалтай. Өөртөө евро маркийн залгуур /вилка/ асааж унтраах өнгөт товчлууртай нийлүүлэгддэг. Нэмэлт халаалтанд хэрэглэх боломжтой.
«РЭССИ-350» нь 350 Вт-ын чадалтай бөгөөд үндсэн халаалтын системд хэрэглэгдэнэ. Дулаалсан байрны 6 м2 (15 м3) хүртэл талбайг халаахад ашиглана. Овор хэмжээ. Овор хэмжээ: 700х580х30 мм
«РЭССИ-350К» -ыг 350 Вт чадалтай. Өөртөө евро маркийн залгуур /вилка/ асааж унтраах өнгөт товчлууртай нийлүүлэгддэг. Нэмэлт халаалтанд хэрэглэх боломжтой.
“РЭССИ-350/175К” загвар чадлыг нь өөрчлөн тохируулах товчлууртай нийлүүлэгдэнэ. Халаахад 350, дулаанаа барьж байхад 175 Вт-ын цахилгаан хэрэглэнэ. Нэмэлт халаалтанд хэрэглэж болно.
РЭССИ маркийн халаагуурууд нь бүгд IP 44 ангиллын хамгаалалтын тогтолцоотой тул чийгтэй байранд болон эзгүй байхад ашиглаж болдог давуу талтай.
Халаагуурын ашиглалтын хугацаа ашиглалтын горим зөрчөөгүй тохиолдолд 20 жил хүртэл байна.
Халаагуурын иж бүрдэлд:
- Ханын цахилгаан халаагуур
- Халаагуурыг хананд бэхлэх суурь төмөр
- Хананд бэхэлдэг дулаан ойлгох материал
- Тэлэгч шруп 6 Х 40 мм 4 ш.
- Бүтээгдэхүүний паспорт
- Хайрцаг сав
Шалан дээр ил тавих халаагуурт зориулсан хөл энэ иж бүрдэлд ордоггүй.
Цахилгаан халаагуур болон халаалтын системийн хэвийн ажиллагаанд тавигдах үндсэн шаардлагууд:
- Сүлжээн дэх хүчдэл 220-240 В, 50 Гц байна
- Байрны дулаалга энерги тархалтын коэффициентоор К = 1,4 – (64-ийн тоосгон хана, эсвэл хөнгөн блок гадна талдаа 10см-ийн хөөсөн дулаалгатай байхаас гадна шал болон дээврийг дулаалсан байх) хэрэгтэй;
- Агаарын солилцооны коэффициент i = 0,35; (орох хаалгандаа пинтэй бөгөөд цонх нь давхар шилтэй ваакум байх )
Байрны дулаалга хангалтгүй байх үед халаах талбай багасна.
Цахилгаан түгээх сүлжээний хүчдэл бага байхад халаагуурын чадал бага байдгийг анхаарах хэрэгтэй.