Манай захиалагчдын жагсаалтад нэгдээрэй, хамгийн сүүлийн үеийн мэдээ, шинэчлэлт, тусгай саналуудыг шууд ирсэн имэйл хайрцагтаа аваарай
Шинийг түүчээлнэ: Дэлхий дахинд барилгын материал өдөр, хоногоор шинэчлэгдэнэ өөрчлөгдөж байна. Дэвшилтэд шинэ технологи бүхнийг хамгийн түрүүнд эх орондоо нэвтрүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна.
Чанарыг эрхэмлэнэ: Европын холбооны улсуудын хамгийн чанартай, эдэлгээ удаантай, найдвартай ажиллагаатай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэнэ.
Найдвартай гүйцэтгэнэ: Сантехникийн бүхий л асуудлыг цогцоор нь шийдэж, найдвартай, чанартай гүйцэтгэж, аюулгүй байдлыг хангана.
Компанийн уриа
“Нартын голомт” компани 2012 оны гуравдугаар сарын 21-ний өдөр анх 1 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдсан. 2013 оноос эхлэн БГД-ын 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гермес” худалдааны төвд халаалт, сантехникийн тоног төхөөрөмж, материалыг худалдаалдаг болсноор үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн. Эхэн үедээ БНХАУ-аас сантехникийн материалыг импортолж, Монголын зах зээлд нийлүүлж байсан. Харин үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн хэрээр зах зээлд чанартай сайн бүтээгдэхүүн худалдаалах зорилго тавьж, Европын улсуудаас сантехникийн материалыг оруулж ирсэн түүхтэй.
Хамгийн анх 1956 онд байгуулагдсан Турк улсын “Demir Dokum” групптэй гэрээ хийж, ган хэвлэмэл радиатор оруулж ирсэн. Дэлхийд алдартай том групптэй харилцаж, Европын чанартай бүтээгдэхүүнийг эх орондоо оруулж ирдэг болсон нь манай компанийн гадаад худалдаа өргөжихийн эхлэл байлаа.
2015 оноос Польш улсын “Кан-Терм” брэндийн цэвэр усны хоолой, холбох хэрэгсэл, халаалт, сантехникийн тоног төхөөрөмжийг цогцоор нь оруулж ирсэн. Түүнээс хойш 7 дахь жилдээ энэ брэндийн чанартай бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж байна. Түүний дараа ОХУ-ын “Хемкор” брэндийн бохир усны хоолойг Монголын зах зээлд оруулж ирэн, худалдаалсан.
2017 оноос Польш улсын “Коспел” брэндийн халаалтын бойлерыг оруулж ирж, худалдаалж эхэлсэн. Өдгөө 5 жилийн турш энэхүү брэндийг Монголын зах зээлд нийлүүлж байна.
2017 онд Францын “Атлантик” брэндийн хэрэглээний халуун усны бойлерыг албан ёсоор борлуулж эхэлсэн. Энэхүү брэнд нь 2006 оноос Монгол Улсад анх борлуулагдаж ирсэн бөгөөд “Нартын Голомт” ХХК нь 2017 оноос Монголд албан ёсоор боруулж байна. Францын “Атлантик групп” нь 1968 онд анх гэр бүлийн компани байдлаар сууриа тавьж, үүсгэн байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар энэхүү компани нь дэлхийн хэмжээнд өөрийн худалдааны салбарууд болон үйлдвэрлэлийн талбайг бий болгосон. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийд тэргүүлэгч компани юм. Энэхүү компани нь:
“Нартын голомт” компани Европ стандартын, чанарын шаардлага хангасан, тухайн улсдаа 30, 40 жилийн турш хэрэглэгдсэн, дэлхийн зах зээлд хэдийнэ танигдсан бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр, үйлдвэрээс нь нийлүүлдгээрээ давуу талтай. Ямар нэг дундын дамжуулагчгүйгээр, хамгийн сайн бүтээгдэхүүнийг уян хатан үнээр эх орныхоо зах зээлд нийлүүлж, хэрэглэгчдэд хүргэдэг.
Европын шилдэг брэнд “Коспел” брэндийн халаалтын бойлерыг эх орондоо оруулж ирж нийлүүлснээс хойш 5000 гаруй өрх болон аж ахйн нэгжийн халаалтын асуудлыг бүрэн шийдсэн. Мөн 10 мянган гаруй айл өрх, албан байгууллагын хэрэглээний халуун усны асуудлыг шийдэж өгөөд байна.
2013 оноос хойш өнөөг хүртэл компани тасралтгүй өргөжин, үйл ажиллагаагаа тэлж, үндсэн 15, гэрээт угсралтын засвар үйлчилгээний 30 гаруй ажилтантай болжээ.
2019 онд Польш улсаас “Коспел” компанийн хоёр мэргэжилтнийг Монголд урьж авчирч, бүтээгдэхүүнийг хэрхэн зөв угсарч суурилуулах болон эвдрэл гэмтэл гарсан үед хэрхэн засварлах талаар албан ёсны сургалтыг зохион байгуулж, 10 гаруй хүнийг сургалтанд хамруулсан. Энэ үеэс эхлэн угсралт, засварын үйлчилгээг эхлүүлж, өнөөг хүртэл айл өрхийн халаалтыг цогцоор нь шийдвэрлэж байна.
“Нартын голомт” ХХК-ийн удирдлагууд жил бүр европын холбооны улс руу явж, сургалтад сууж, мэдлэг, мэдээллээ тэлдэг. Дэлхий дахинд ямар шинэ технологи шинээр гарч нэвтрүүлж байна, ямар дэвшилтэт бүтээгдэхүүн худалдаанд гарч байгаа талаар судалж байгаль орчинд сөрөг нөлөөгүй шинэ бүтээгдэхүүнийг оруулж ирэхээр судлан ажиллаж байна.
Манай компани нь Монголынхоо хэрэглэгчдэд хамгийн орчин үеийн шинэ загварын, шинэ технологи шингэсэн, хүн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй чанартай бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг зорьж ажиллаж байна.
Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4-р хороо Тээвэрчдийн гудамж