Канад технологийн буюу модон арагт байшин
Бид "Ногоон орон сууц" төслийн хүрээнд АНУ болон Канадад хэдэн зуун жилийн турш хэрэглэгдэж ирсэн модон арагт дулааны алдагдал багатай технологи бүхий Канад модон каркасан барилгыг технологийн дагуу Монгол орны зах зээлд өргөн хэрэглэгддэг барилгын материалыг түлхүү ашиглан өртөг багатай, эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгын үзүүлэлтэд нийцсэн чанартай барилгын хийц болгон нутагшуулах ажлыг дэс дараатай туршин хэрэгжүүлж байна.
КАНАД МОДОН КАРКАСАН БАРИЛГЫН ДАВУУ ТАЛУУД:
- Хүний биед эерэг, байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд
- Эрс тэс уур амьсгалд зохицсон дулааны алдагдал багатай Эрчим хүчний хэмнэлттэй
- Технологи нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн
- Богино хугацаанд барьж угсардаг
- Өргөтгөх, засвар үйлчилгээ хийхэд хялбар
- Өвлийн улиралд барих боломжтой
- Таны хүссэн хэмжээ, загвараар барих боломжтой
Төслийн хүрээнд хийгдэж буй судалгаа, туршилтын ажлууд
- Модон арагт барилгын ханын үндсэн хийцэнд ОХУ болон Монгол орны модон материал ашиглах
- Модон арагт барилгын дулааны алдагдлыг бууруулах, гадна фасадны үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөлгөөтэй хөөсөн фасад нэмэлтээр ашиглах
- Амины сууцны бие даасан дэд бүтцийн шийдлүүдийг судлах, турших, хэрэглэх
- Эрчим хүчний хэмнэлттэй халаалтын шийдлүүдийг судлан турших, нэвтрүүлэх
- Сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг турших