Барилгын суурийн төрлүүд

Барилгын суурийн төрлүүд

Барилгын суурийн төрлүүд

Байшин барилга бүрт суурь заавал байна. Манайхан хундаам гэж хэлж сурсан нь Орос үг Фундамент нь Хундаам болсон гэсэн үг. Англиар бол foundation.
Дотроо мэдээж ямар барилгад хэрэглэхээс шалтгаалан олон төрөл байна
1. Шугаман
2. Баганан
3. Шон суурь (гадсан суурь)
4. Нил суурь буюу хавтан суурь

Шугаман суурь: Барилгын даацын болон тусгаарлах ханын дагуу хананаас ирэх ачааллыг хөрсөнд дамжуулах үүрэгтэй. Төмөр бетоноор голчлон цутгаж хийнэ. Зарим тохиолдолд арматургүй хийж болно. Ханын зузаанаас хамаарч өргөн өндөр уртыг тогтооно. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг суурь юм.

 Баганан суурь: Баганан суурь голчлон төмөр бетон каркасан барилгад хэрэглэгдэнэ. Суурийн хэмжээ материалын орц, бетоны анги зэргийг тооцоо зураг төслөөр гаргана. Хэрвээ таны барих барилга жижиг хэмжээтэй бол баганан суурь зардал ихтэй болно.

Хаус , амины жижиг байшинд шугаман суурь их хэрэглэгдэнэ. Харин та байшингаа төмөр бетон каркастай хийх гэж байгаа бол баганан суурь төлөвлөх хэрэгтэй болно. Хэрвээ таны байшин барих газрын хөрс намгархаг, шаварлаг газар байдаг бол шон суурь хийж өгнө. 

 

Шон суурь:  Энэ суурийг хөрс нь өвөлдөө овойж хөлддөг, зундаа суудаг шаварлаг намгархаг газар байшин барих гэж байгаа бол сонгох хэрэгтэй. Хөрсний овойлт суултаас болж барилгад маш их эвдрэл үүсдэг. Иймээс энэхүү шон суурийг хэрэглэх болсон.

 

Байшин барихдаа аль суурийн төрлийг сонгох нь таны байшингын хэлбэр дүрс, загвар төсөв мөнгөн дээр үндэслэгдэн хийгдэх болно. Иймд та эхлээд заавал тооцоо судалгаа хийж мөн загвараа гаргахыг хичээгээрэй.