Модон рейкийн давуу талууд
Байгалийн модоор хийгдсэн хамгийн түгээмэл засал чимэглэлийн материал юм. Ханын рейк мод нь дэл-ховилоор холбогддог, боловсруулсан хавтан юм. Рейк модыг барилгын гадна хана, өрөө тасалгааны хана, тааз, халуун ус- саун зэрэгт өнгөлж бүрэхэд ашигладаг.
Тус материалаар хана, таазны тэгш бус гадаргууг хурдан, хялбараар өнгөлөн далдаж, өрөө тасалгааг модон байшингийн шийдэлтэй болгоно. Үүнээс гадна ийм рейк мод байгууламжийн дулаан хадгалалт болон дуу чимээ тусгаарлах үзүүлэлтийг нэмэгдүүлдэг.
Үндсэн давуу талууд:
- Байгаль орчинд ээлтэй
- Нэмж дулан тусгаарладаг
- Угсрахад энгийн бөгөөд хялбар
- Дуу чимээ тусгаарладаг
- Үзэмжтэй
- Ашиглалтын явцад гажилтанд ордоггүй
- Боломжийн үнэ
- Европын чанарын стандартад нийцсэн
- Эдэлгээ удаан
Шилмүүст модоор хийгдсэн Европ стандартын рейк модонд давирхай нэвчсэн байдаг учир таатай үнэр, бат бөх чанартай мөн боломжийн үнэтэй байдаг.