Барилга, байшин яагаад мөөгөнцөртдөг вэ

Барилга, байшин яагаад мөөгөнцөртдөг вэ

Барилга, байшин яагаад мөөгөнцөртдөг вэ
Бид бүгд гэрийнхээ хаа нэг газарт хөгц байхыг хараад гайхацгаадаг. Энэхүү хөгц нь ихэнхдээ харанхуй, чийгтэй буланд үүсдэг бөгөөд эхэндээ гэм хоргүй мэт санагддаг. Гэвч энэ нь барилгад цаашлаад оршин суугчдад томоохон асуудал үүсгэдэг байна. Учир нь хөгц нь аажмаар томорч бусад материал гадаргууг бохирдуулж, өвөрмөц үнэр гаргаж, агаарыг бохирдуулдаг байна. Үүнийг барилгын хийц, дизайнд нөлөөлөхөөс хэрхэн урьдчилн сэргийлэх вэ. Мөөгөнцөр нь маш олон төрөл байдаг бөгөөд бараг бүх газарт, тэр ч байтугай агаарт агуулагдаж байдаг байна. Дөнгөж үүсч эхэлж буй мөөгөнцөрийг арилгахад амархан, харин хар толбо үүссээд эхэлчихсэн мөөгөнцөр арилгахад маш хэцүү байдаг. Мөөгөнцөр нь үндэслэж шилэн хавтан, мод, хуурай ханын хавтан, гипсэн хавтан зэрэг целлюлозаар баялаг гадаргаа дээр ургадаг.

Мэдээж зарим хүмүүс мөөгөнцөрт мэдрэмтгий байдаг бөгөөд хөгц үнэрлэсний дараа тэдэндамьсгалын замын шинж тэмдэг илрэх, хүний бие махбодид мөөгөнцрийн хордлогыг үүсгэх боломжтой байдаг. Судалгаагаар хөгц нь нярай, бага насны хүүхдүүдэд илүү аюултай бөгөөд астма өвчин үүсгэх өндөр магадлалтай болохыг тогтоосон байна. Мөн хөгц нь дархлааны тогтолцоог бууруулахаас гадна амьсгалын замын шинж тэмдэг, харшил, астма өвчний тархалтыг нэмэгдүүлдэг байна. Урьдчилсан сэргийлэх арга нь дотоод гадаргуу, барилгын бүтэц дэхь чийг,  бичил биетийн өсөлтийг сааруулах явдал юм. Архитекторуудын хувьд оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилга байгууламжыгбарих үүрэгтэй.тиймээс дээвэр, ханыг ус нэвтэрдэггүй материалыг хийх шаардлагатай бөгөөд ажлын явцад нарийвчилсан хяналт  тавих нь бүтцийн аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Нарны гэрэл, хангалттай агааржуулалт нь дотор чийгшлийг хянах хямгийн хямд, үр дүнтэй арга юм.
Үүнээс гадна дараах урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай юм. Үүнд:
  1. Дээврийн хэсэг, аливаа цуурал ан цав, ус нэвтрэх боломжтой хэсгүүдийг олж засварлах
  2. Өрөөний доторх чийгшлийн түвшин бага байгаа эсэхийг шалгах
  3. Боломжтой бол нарны гэрэл, салхийг өрөөнд оруулж байх.
  4. Хэрэв хөгц харагдвал түүнийг нэн яаралтай арилгах, хэрэв удсан хөгц бол мэргэжлийн хүнд хандах. Интернэтэд гэрийн нөхцөлд арилгах хэд хэдэн арга байдаг . Энэ нь ихэвчлэн цайруулах бодисоора арилгах арга бөгөөд бага  хэмжэний хөгцийг арилгах боломжтой юм.