Галд тэсвэртэй хөөсөнцөр хавтан гэж юу вэ

Галд тэсвэртэй хөөсөнцөр хавтан гэж юу вэ

Галд тэсвэртэй хөөсөнцөр хавтан гэж юу вэ

Энэ бол хүмүүсийн хамгийн их эргэлзэж асуудаг асуултын нэг. Хүмүүс ихэвчлэн галд тэсвэртэй гэдэг ойлголтыг галд шатдаггүй гэсэн ойлголттой андуурах нь бий. Гэвч энэ нь тухайн хөөсөнцөр хавтанг галаар төөнөхөд тухайн гал өгсөн хэсэг нь хайлж цааш авалзан асдаггүй гэсэн үг юм. Харин сүүлийн үеийн дэвшилтэд технологийн үр дүнд галд шатдаггүй буюу шатамхай бус хөөсөнцөр хавтан хэдийнээ дэлхий дахинд хэрэглэж эхлээд байна. 

Мэрэгч амьтан буюу хулгана үүрлэдэг үү

Орон нутгийн хэрэглэгчид дулаалга хийсэн байшингийн сууринд мэрэгч амьтад үүрлэсэн байдаг энэ нь хөөс идээд үүрлэж байна гэсэн үг үү гэж их асуудаг. Энэ нь мэрэгч амьтад хэзээд дулаан газрыг хайж үүрээ засдагтай холбоотой. Гэхдээ мэрэгч амьтад үүрлэж байна гэдэг нь тухайн байшингийн дулаалгын битүүмжтэй холбоотой юм. Гүйцэтгэгчид ихэнхдээ суурийн хэсэгтээ цокл хийлгүйгээр шууд дулаалдаг. Үүнээс үүдэн тухайн битүүмжлэгдээгүй хэсгээр мэрэгч үүрлэх үндэс болдог байна.