Агааржуулалтаа зөв хийгээрэй
Салхивчны хоолой исгэрч дуугарах жорлон эсвэл банны өрөө хүйтэн болох гал тогооны цонх хөлрөх ханын буланд мөөгөнцөр үүсэх хаалга үүд савах утаа орж ирэх бохир үнэртэх шугам хөлдөх гэх мэт асуудалуудтай тулгарч байсан бол танайх салхивч агааржуулалтын асуудалтай байна гэж ойлгож болно. Салхивчны тухай ярихаасаа өмнө гадна агаарын тухай ойлголт авъя.
Агаар нь 78 хувь азот ,21 хувь хүчилттөрөгч, 1 хувь аргон , нүүрс хүчилийн хий, хүхрийн исэл бусад хийнээс бүрдэнэ. Бидний агаарын бохирдол гэж нэрлээд байгаа хүхрийн давхар исэл, азотын давхар исэл зэрэг нь агаарт бага зэрэг байх боловч хэмжээнээсээ хэт ихсэж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа билээ.
Аливаа агаарын урсгал нь түний нягт даралтны нөлөөнөөс үүсдэг бөгөөд хүйтэн агаар хүнд, даралт ихтэй байхад халуун нь эсрэгээрээ байдаг. Жишээлбэл, халуун өдөр хаалга цонхоо нээсэн ч барилга дотор сэрүүн хэвээрээ байж харин хүйтэн өдөр барилга дотрохи халуун агаар хурдан солилцож дотор агаар тэр дороо л хүйтэн болчихдог. Барилгын салхивчны систем энэ зүй тогтол дээр үндэслэгдсэн байдаг гэж ойлгоход болно . Салхивчны системийг ердийн ажиллагаатай, механик ажиллагаатай гэж хуваах ба агаарын жингийн ялгаварын даралтыг ашиглан хийснийг ердийн ажиллагаатай, агаарыг улирлын байдалд тохируулан халааж хөргөж чийгшүүлж шүүж сорох өгөх үйл ажиллагааг механикжуулсан бол механижсан систем гэнэ. Манай орны ихэнх хуучин барилгууд ердийн салхивчны системтэй байдаг.
Эхлэлд дурдсан асуудалууд барилга ерлийн салхивчны системтэй үед эсвэл механик системийг инженерийн, орчны агаарын буруу тооцоолол, алдаатай угсарсан зэргээс болж үүсдэг .
Нийтлэг гардаг салхивчны алдаанууд болон шалтгаануудыг дурьдбал:
Угаалга, ОО ийн өрөөний үнэр чийг гадгашлахгүй байх:
Танай салхивчны систем ажиллахгүй байна.Тиймээс агаар солилцоо зогссон байна гэж харж болно. Мэргэжлийн хүнээр салхивчны системийг шалгуулж бөглөрсөн эсэхийг мэдэх, ердийн системтэй бол салхивчны сэнс тавих , жижиг сараалжнууд байрлуулж өгөх
Гал тогооны өрөө хөлрөх, хана мөөгөнцөрдөх
Сүүлийн үеийн барилга тэр тусмаа ваакуум цонхтой айлд ихээхэн үзэгддэг асуудал болсон. Энэ нь мөн л агаарын солилцоо байхгүйгээс хоол цай усны уур цонх хана хаалганд очиж бууж байгаа үзэгдэл юм. Ийм тохиолдолд цонх онгойлгох боложгүй бол агааржуулалт салхивчны механик систем тавих, мөн дээр дурьдсан шиг шалгаж үзэх хэрэгтэй.
- Салхивчны систем үлээгээд байвал: Салхивчны систем чинь хүйтрэхээр үлээгээд халахаар сороод байна уу?
Угаалгын өрөө , ОО ийн өрөө чинь хүйтэн байна уу,Хэрэв ийм асуудалууд байвал дээр дурдсан алдаанууд байна гэсэн үг шүү. - Хажуу айлын хоолны үнэр эсвэл бохирын үнэр үнэртээд байна уу
Хэн нэг нь салхивчны системээ гэмтээсэн энд тэндээ бөглөрсөн байх магадлалтай , шалгаарай. - Шугам хоолой хөлдөөд байвал
Агааржуулалтын хоолой хэт соролттой бөгөөд гадаа хүйтэн байвал хажуу нэг сувгаар явж байгаа хоолойгоо хөлдөөх магадлалтай байдаг.