Хөөсөнцөр хавтан, шилэн хөвөнгийн аль нь илүү вэ

Хөөсөнцөр хавтан, шилэн хөвөнгийн аль нь илүү вэ

Хөөсөнцөр хавтан, шилэн хөвөнгийн аль нь илүү вэ

Хүмүүс ихэнхдээ дулаалгын материалаа сонгохдоо ам дамжсан ярианд үндэслэн сонгох нь бий. Шилэн хөвөн, чулуун хөвөн хамгийн сайн гэсэн үүгээр дулаалья, хөөсөнцөр хавтан илүү хямд үүнийг л сонгоё гэж шийдвэрээ гаргаж байгаа харагддаг. Гэвч ямар ч бүтээгдэхүүн давуу болон сул талтай мөн ашиглахад тохиромжтой болон тохиромжгүй гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл та шилэн хөвөн болон чулуун хөвөнг модон барилга эсвэл дулааны шугам хоолой зэргийг дулаалах гэж байгаа бол энэ нь маш зөв шийдэл. Харин та байшин барилгынхаа үндсэн хана, ашиглалттай дээвэр болон шал зэрэгт дулаалга хийх гэж байгаа эсвэл гадна фасадаа шавардлага хийх бол хөөсөнцөр хавтанг ашиглах нь илүү тохиромжтой юм. Иймд дулаалганы материалын аль нь илүү сайн бэ гэхээс илүү ямар зүйлийг дулаалах зорилготой вэ гэдгээ нэн түрүүнд тавих хэрэгтэй. Энэ нь таны хэрэгцээ шаардлагыг хангах дулаалгыг олоход тань тус дөхөм болох болно. Мөн үнэ болон бусад мэдээллүүдийг нь нарийвчлан судалж сонгохыг танд зөвлөе.

Хөөсөнцөр хавтан том байх тусам хийхэд хялбар байдаг гэж үнэн үү

Энэ нь та хөөсөнцөр хавтангаар байшингийнхаа аль хэсгийг дулаалж байгаа вэ гэдгээс ихээхэн хамаардаг. Хэрэв та ханандаа дулаалга хийх гэж байгаа бол том хэмжээтэй сонгох нь тийм ч зөв сонголт биш юм. Учир нь хөөсөнцөр хавтан хэт том байх нь өндрийн нөхцөлд гүйцэтгэл хийхэд унаж бэртэх аюултайгаас гадна нэг хүн өргөж, угсрахад хүндрэлтэй байдаг. Мөн барилгын тэгш бус байдлаас үүдэн хэт том хөөсөнцөр хавтангаар ханаа дулаалах нь ханыг илүү өөтэй болгодог талтай. Харин та дээвэр, шалны хэсэгт дэвсгэр хэлбэрээр дулаалга хийх гэж байгаа бол хөөсөнцөр хавтан том байх нь ажиллагааг илүү хөнгөвчилдөг сайн талтай юм.

Хөөсөнцөр хавтан нь хүний биед болон байгальд хортой юу

Сүүлийн үед хамгийн ихээр яригдах болсон Ногоон барилгын гол зорилт нь эрчим хүчийг хэмнэх явдал юм. Харин эрчим хүчийг хэмнэх үндсэн шийдэл нь зөв дулаалга, цэвэр бохир усны зохистой шийдэл, байгалийн эрчим хүчний эх үүсвэр зэрэгт суурилдаг бөгөөд уг тулгуур ойлголтын гол бүтээгдэхүүн нь хөөсөнцөр хавтан юм. Учир нь хөөсөнцөр хавтан нь хэрэглэх болон ашиглалтын явцад хүний биед сөрөг нөлөөгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөөгүйгээс гадна хамгийн гол нь дуу, дулаан тусгаарлах чадварын хувьд маш өндөр, хөнгөн чанарын бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Мөн хөөсөнцөр хавтангаар зөвхөн байшин барилга дулаалахаас гадна зам талбайн хучилтын доор газар хөлдөлтөөс үүдэлтэйгээр үүсэх сөрөг нөлөөг бууруулах, тариалангийн талбайд хөрсөн доороос жин цохихоос сэргийлэх зорилгоор ашигладаг зэрэг нь уг бүтээгдэхүүний ЭКО тэмдгийн бас нэгэн баталгаа юм.