Шаврын ажлыг хэрхэн гүйцэтгэх вэ
Шавардлагын үеийг шууд нэг мөр шавахад хананд тогтохгүй буцаж унан, бэхжиж хатахаараа хагардаг. Иймээс шавардлагыг дэвсгэр үе, тэгшилгээ үе, өнгө үе гэж 3 давхар шаварддаг. Шавардлагын үе тус бүр нь дараачийн үеийн дэвсгэр болж, бат бэхээр тогтоох нөхцөлийг бүрдүүлнэ.
Нэгдүгээр үе буюу дэвсгэр: Гадаргууд зуурмагийг цацаж, нялж тогтоохийг дэвсгэр үе гэх ба цацах, нялах 2 аргаар гүйцэтгэнэ. Дэвсгэр үе нь гадаргуугийн нүх сүв, хонхор, хотгор, өө сэвийг арилгах, барзгар болгох, барьцалдах чанарыг сайжруулах зорилгоор хийгдэнэ. Зуурмагийн конусын живэлт 8-12 см шингэвтэр байна. Шавардлагын үеийн зузаан нь 3-5 мм байна.
Хоёрдугаар үе буюу тэгшлэх: Шавардлагын үндсэн хэсэг бөгөөд цацсан зуурмагийг шууд тэгшлэх, булан ирмэг гаргах, хонхор гүдгэрийг тэгшлэх ажиллагаа юм. Зуурмаг нь 7-9 мм-ийн конусан живэлттэй байх ба шавардлагын үеийн зузаан нь 5-7мм байна. Энгийн шавардлагыг цацах, тэгшлэх 2 үеэр хийнэ.