Поликарбонат материал ямар давуу талтай вэ
Поликарбонат хавтан нь термопласт хавтангийн нэгэн төрөл бөгөөд дулаан тусгаарлалт сайтай байдаг тул барилга, ХАА-н салбарт өргөнөөр ашиглагдана. Энэхүү бүтээгдэхүүний анхны ойлголт 19-р зууны үед поликарбонат хэмээгдэн бий болжээ. Германы эрдэмтэн, химич Альфред Айнхорн анх удаа 1898 онд поликарбонатын нээжээ. Тэрээр алдарт органик химич Адольфа фон Байерийн удирдлаган доор Мюнхен хотноо ажиллаж байсан бөгөөд эфирээс мэдээ алдуулах бодис гарган авахаар ажиллаж байхдаа диоксибензолийн гурвалсан изомерийн болон нүүрс хүчлийн хлорангидридийн урвалын явцыг судлаж байв. Гэтэл нүүрс хүчлийн полимер эфирийн үлдэгдэл нь тунгалаг бөгөөд үл уусах, дулаан тусгаарлагч материалыг гарган авчээ.
Эдүгээ энэхүү материалаар нарны сүүдрэвч, гараж, беседка, веранда, хүлэмж, саравч гээд олон зүйлийг хийж болно. Энэхүү материал нь 250—500 кдж/м2 хүчтэй цохилтыг даах чадвараараа шилнээс илүү тул барилгын салбарт өргөн ашиглагддаг. Харин ультра ягаан туяаг үл нэвтрүүлэх чадвараараа шилнээс илүү бөгөөд хөнгөн байдаг тул ХАА-н салбарт хүлэмжийн аж ахуйд хэрэглэгддэг байна. Мөн дуу чимээ, дулаан тусгаарлах өвөрмөц чанартай. Онцлогоос нь дурьдвал:
- Бат бөх - бат бөхийн үзүүлэлт нь шилэн материалаас 200 дахин, акрилан материалаас 8 дахин илүү. Уг материал нь хур тунадас, мөндөр цаашлаад цохилтонд тэсвэртэй.
- Халуун хүйтэнд тэсвэртэй - поликарбонат хуудас нь -40-с +120 хэмд өөрийн шинж чанарыг бүрэн хадгалдаг бөгөөд хэмийн өөрчлөлтийг маш сайн дааадаг.
- Гэрэл нэвтрүүлэх чанар - сархинаган поликарбонат гэрэл сайн нэвтрүүлдэг чанарыг өөртөө агуулдаг.
- Уян хатан чанар - поликарбонат хавтан нь маш уян хатан чанартай бөгөөд нумарсан болон бусад ямар ч төрлийн тулгуур дээр хялбар тогтоох боломжтой. Ингэхдээ тус материалын техникийн үзүүлэлтэнд заасан боломжит радиусаас хэтрүүлэн нугалахгүй байх нь чухал.
- Хөнгөн - поликарбонат хавтан нь хөнгөн бөгөөд шилэн хавтангаас 12 дахин, харин органик шилнээс 6 дахин бага жинтэй.
- Удаан эдэлгээ - судалгаа туршилтаар уг материалын зузаан нимгэнээс хамааран эдэлгээний хугацаа нь 10-50 жил бөгөөд зөвхөн хуудасны угсралтыг техникийн дагуу зөв угсарч гүйцэтгэсэн үед үйлдвэрлэгч нь баталгаа олгодог.
- Галд тэсвэртэй - уг материал нь ил галын нөлөөнд ноцож асахгүй ба өндөр хэмд хайлж сэмэрдэс болон хувирдагч хүний эрүүл мэндэд ямар ч аюулгүй.