Тайвек тусгаарлагчийн давуу тал
Тайвек ус тусгаарлах плёнк - оновчтой дулаан тусгаарлагч материал болон AirGuard уур тусгаарлах плёнкноос бүрдсэн орчин үеийн дулааны хэмнэлттэй систем нь таны байшингийн ая тухтай микроклимат, таатай уур амьсгалыг бүрдүүлэхийн зэрэгцээ өрөө тасалгааны дулаан алдагдлыг бууруулна. Дулаан тусгаарлагч материал 5 хувийн чийг авсан тохиолдолд л дулаан тусгаарлах шинж чанар нь хоёр дахин буурдаг. Тиймээс дулаан тусгаарлагч материал хуурай байх нөхцөлд л дулааны хэмнэлттэй систем үйлчилнэ. Тайвек болон AirGuard® плёнкууд дулаан тусгаарлагч материалыг ус чийгнээс хамгаалдаг.
Тэгвэл Тайвек дулаан, чийг тусгаарлагч ямар давуу талтай талаар нэмэлт мэдээлэл өгье.
- Тайвек плёнкууд дээврийн дулаан тусгаарлагч материалыг дээврийн хучилтын завсраар гойжих ус болон дээврийн амьсгалын зайнд үүсч конденсациас хамгаалдаг.
- Тайвек плёнкны уур нэвчүүлэх чанар нь ямарч улирлын агаарын хэмийн өөрчлөлтийн нөлөөгөөр чийг авсан дулаан тусгаарлагч материалд хатах боломжийг олгодог. Дээврийг зөв угсарсан тохиолдолд дээвэр мөстдөггүй.
- Тайвек ус болон салхинаас хамгаалах плёнкыг та байшингийнхаа фасаданд хэрэглэснээр дулаан тусгаарлагч материал салхинд элэгдэн, дулаан хадгалах чанараа алдахаас сэргийлдэг.
- Тайвек плёнк хэрэглэсэн агааржуулалт бүхий фасадтай байшинг олон жилийн турш будах шаардлагагүй. Тайвек болон AirGuard® плёнкуудаар дулаан тусгаарлагч материалыг хамгаалснаар өрөө тасалгаануудын халаалт болон агаар сэлгэлтэнд зарцуулагдах зардалыг хэмнэх боломжтой.
- Тайвек болон AirGuard® плёнкуудын тусламжтайгаар дулаан тусгаарлагч материал чийг авахаас хамгаалагдан, хана, дээврийн нуруу болон сараалж мод хөлдөж, ялзралд орохоос сэргийлж, өрөө тасалгаануудын дотор засалд хөгц үүсч, гэмтэж сүйдэхээс сэргийлнэ. AirGuard® амьсгалдаг уур тусгаарлагч плёнк нь дулаан тусгаарлагч материалыг өрөө тасалгаануудаас үүсэх чийгнээс хамгаалж, “хүлэмжийн нөлөө” үүсэх нөхцөлийг хаадаг.