Танай гэрт хатаагч хэрэгтэй болсон юм биш биз
Гэрийн нөхцөлд чийгшлийг зөв түвшинд барих нь маш чухал юм. Хэт хуурай агаар нь таны уруулыг хагархад хүргэх бөгөөд мөн гэрийн тавилга хатаж хагарах ч эрсдэл үүсдэг байна. Харин хэт чийгтэй байх нь илүү аюултай буюу танай гэрт хөгц болон мөөгөнцөр үржих болно.
Хатаагч нь танд гэрийнхээ илүүдэл чийгнээс салахад туслах болно. Ер нь та гэрийнхээ чийгшлийн түвшинг заавал хэмжиж байх нь зөв бөгөөд ингэснээр хэт хуурай байвал чийгшүүлэгч авч тавих эсвэл хэт чийгтэй байвал хатаагч тавих зэрэг шийдвэрийг гаргах боломжтой юм. Чийгшил хэмжигчийг ашиглахдаа анхаарах нэг зүйл бол төхөөрөмж нь танай гэрийн ерөнхий чийгшилийн түвшинг шалгахаас булан, тохойд хуримтлагдсан чийгшлийн түвшинг харуулах боломжгүй юм.
Зарим тохиолдолд энэ нь улирлын шинж чанартай ч байж болно. Жишээ нь амины орон сууцны хороололд амьдардаг хүмүүсийн хувьд зуны цагт энэ асуудал гарч ирж болох юм. Энэхүү асуудал нь гэрийн зөвхөн зарим хэсэгт ч үүсч болно. Жишээ нь аль нэг өрөөнд, аль нэг хэсэгт гм. Иймд энэ асуудлыг огт орхигдуулж болохгүй асуудал юм.