Халаах хэрэгслийн термостат хаалт гэж юу вэ
Термостат тохируулагч нь тасалгааны агаарын температурыг шаардлагатай хэмжээнд барьж байхын тулд сүлжээний усны зарцуулалтын хэмжээг тохируулах зориулалт бүхий маш өргөн хэрэгцээний бүтээгдэхүүн юм. Хэрэглэгч тасалгаандаа хүссэн температурын орчинг бий болгохын тулд термостат хаалтны тавилыг өөрчилж тохируулна. Термостат хаалт дээрхи тоон индексийн тавилууд дараах утгуудыг илэрхийлнэ. I (1)-140С, II(2)-170С, III(3)-200С, IV(4)-260С өөрөөр хэлбэл тасалгааны агаарын температурыг ямар нэг нэмэлт халаах төхөөрөмж ашиглахгүйгээр 10-260С хооронд тохируулах боломжтой юм.
Бүтцийн хувьд хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ:
- термостат элемент
- клапан
Термостат элемент буюу тохируулах хэсэг нь цилиндр хананы дотор талын ханыг дагаж байрласан ажлын биеэр дүүргэгдсэн сильфон юм. Энэ нь температурын өөрчлөлтөөр эзлэхүүнээ тэлж байдаг бөгөөд түүний эзлэхүүний хэмжээг тохируулагчийн тавилаар тогтооно. Сильфон нь клапаны голтой нягт уялдаа холбоотой байх бөгөөд түүний агшиж тэлэх үйлчлэлээр гол шилжих хөдөлгөөнд орж улмаар клапанг нээж хааж зарцуулалтын хэмжээг ихэсгэж багасгадаг юм. Ихэнх термостат хаалтны сильфоны дефформацид орох үйлчлэл нь нэг сая удаа давтагдахаар тооцоолж хийсэн бөгөөд энэ нь ойролцоогоор 100 жилийн ашиглалтын хугацаа юм. Клапан нь RTD-N, RTD-G гэсэн хоёр төрөлд ангилагдана. RTD-N клапантай термостат вентилыг эргэлтийн насосгүй нэг болон хоёр хоолойт системтэй олон давхар барилга байгууламжинд, RTD-G клапантай термостат вентилыг эргэлтийн насостой хоёр хоолойт системтэй барилга байгууламжинд ашиглах нь тохиромжтой.