Халаалтын системийг хэрхэн угсардаг вэ

Халаалтын системийг хэрхэн угсардаг вэ

Халаалтын системийг хэрхэн угсардаг вэ

Халаалтын систем нь халаах ёстой барилга байгууламж, өрөө тасалгаанд халаахад шаардагдах дулааныг бэлтгэн өгөх,  дулааны эх үүсвэр, дамжуулах хоолой, тоног төхөөрөмж бүхий инжинерийн иж бүрэн хийц юм. Халаалтын систем нь дараах үндсэн хийц элемэнтүүдээс бүрдэнэ.

Үүнд:

  1. Дулааны эх үүсвэр:  Дулаан гаргах үүсгүүрүүд, /дулаан солилцуулагч, халаалтын тогоо, дулааны цахилгаан станц, ДЦС, Дулааны станц, АЦС гэх мэт/
  2. Дулаан дамжуулах хоолой: Энэ нь дулаан зөөгчийг дулааны эх үүсвэрээс халаах хэрэгсэлд дамжуулан өгнө.
  3. Халаах хэрэгсэл:  Дулаан зөөгчийн тусламжтайгаар өрөө тасалгаанд дулааныг дамжуулан өгөх тоног төхөөрөмж. Дулаан дамжуулах хоолойгоор зөөгдөх зүйл нь шингэн / ус ба бусад шингэнүүд/ ба хий уур, агаар, хий хэлбэрийн ажлын биетүүд байна. 

Халаалтын систем нь өрөө тасалгааг халаахын тулд тодорхой дулааны чадалтай байх бөгөөд энэ тооцоот дулааны чадал нь гадна агаарын тооцооны температурын үеийн халаагдах өрөөний дулааны тэнцлийн үр дүнгээр тодорхойлогдоно. Дулааны чадал нь халаалтын хугацааны туршид гадна агаарын тооцоонытемператур, өрөөний дулаан алдалтын өөрчлөлтөөс хамаарч тодорхойлогдоно. Халаалтын системд доорх шаардлагууд тавигдах ба 5 хэсэгт ангилдаг.

Үүнд:

  1. Эрүүл ахуй ариун цэврийн шаардлага.

-Хугацааны туршид дотор агаарын ба хаших хийцийн дотор гадаргуу дээрх температур нь тогтмол тодорхой байх

-Өрөөний нийт эзлэхүүнээр хурд нормчлогдсон хэмжээнд тогтмол байх

-Халаах хэрэгслийн гадаргуу дээрх температур нормын дагуу хязгаарлагдмал байх

  1. Эдийн засгийн шаардлага

-     Анхны ба ашиглалтын зардал бага байх

Шугамыг хананаас 110мм зайд байрлуулах ньтохиромжтой байдаг.  Ерөнхий шугам хана, хучилтыг нэвтрэн гарахдаа хонгио жийрэг хийж хоолойн тэлэлтийг бүрэн чөлөөтэй хангаж байх ёстой.

Босоо шугам богино холбоос угсрах 

Босоо шугамын хананд эгц босоо байрлуулах ба богино холбоосыг угсархын тулд хоолой болон бэхэлгээний хэрэгслийг байрлуулах цэгийг тэмдэглэсэн байх хэрэгтэй. Босоо шугамын хазайлтын хэмжээ нь 8м тутамд 2 мм-ээс ихгүй байна. Байрлуулахдаа 2.7м –ээс ихгүйгээр тайрч бэхлэн угсрах ба хоолойн голч нь 32мм-ээс бага бол өгөх, буцах шугам хоорондын зай нь 80мм байна. Бэхэлгээг 4-5м тутамд хийж өгнө. Босоо шугамд заавал  хаалт юүлэгчийг тавьж өгөх хэрэгтэй.

Халаалтын сиситемийн шалгалт, тохируулга

Халаалтын сиситемийн шалгалтыг өвлийн нөхцөлд хийхэд дулаан зөөгч нь гадна агаарынтемпературт харгалзах зохих хэмжээний температуртай байвал зохино. Дээрх нөхцөлд системд дулаан өгөх ажлыг хариуцлагатай гүйцэтгэх ба гадна дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

-Хаах, нээх арматурыг нэг бүрчлэн нээсэн эсэхийн шалгах

 -Зарим холбох хэрэгсэлийн нягт эсэхийг шалгах /халаах хэрэгсэлийн таг, контургайк, заглушка гэх мэт/

Ажиллагааг хөнгөвчлөхийн тулд дараах нэмэгдүүлсэн ажлыг авна.

-Шатны хонгилын босоо шугам, богино холбоосыг хаах

 -Хоолой болон халаах хэрэнгсэлд наалдсан мөсийг цэвэрлэх

 -Хий хураагс, гадна хананы ойролцоо байрласан хоолой төхөөрөмж зэргийндулаалах

 -Агаар гаргагч шугамыг хааж оронд нь агаар гаргагч хаалтыг түр тавих ажлууд орно.

 Системийн зүгшрүүлэх, тохируулах гол зорилго нь барилгын дотор агаарын температурыг хэвийн хэмжээнд хүргэж системийг хэвийн горимд хүргэж ажиллуулана гэсэн үг юм.Тохируулгыг дараах журмаар гүйцэтгэнэ.

 -Системд тавигдсан бүх хаалт арматурыг нээсэн байна./Хий авагчаас бусад/

-Хий авагчаас агаар хийг зайлуулна

-Систем дүүрсэн эсэхийг шалгана

-Насос болон элеваторыг ажиллуулна

-Сиситемийн халалтыг шалгах

-Хэт халж байгаа хэсгийн хаалтыг алсуур хаах

-Халаах хэрэгсэлийн халалтыг буцах шугамын хамтаар шалгах

-Халаах хэрэгсэл хэт халж байгаа үед хаалтыг нь дарж тохируулана. Халаах хэрэгсэл  жигд халж, усны алдагдал дууссан үед тохируулгын ажил дууссан гэж үзнэ.

 Дамжуулах шугам сүлжээ, хаалт арматур, тоног төхөөрөмжүүд:

 Дулааны шугам сүлжээнд өндөр даралтын ган, ширэм, полиэтилен хоолойнуудыг өргөн хэрэглэдэг сүүлийн үеийн зарим шугам хоолой, тоног төхөөрөмжийг өргөн хэрэглэж

байна.  Хуванцар хоолой РРR Хуванцар гаргалгаатай болон хуванцар бөмбөлгөн хаалттай байдаг. 

АШИГТАЙ ТАЛ

 - PPR-ийн ашиглалтийн хугацаа 50 жил

 -Эрүүл ахуйд хоргүй

 -Зэвэрдэггүй

 -Уян хатан, хөнгөн жинтэй. Суурилуулахад хялбар болон цэвэр

 -Дуу чимээ бага, даралт бага алддаг

 -Байгаль орчинд хоргүй

УГСРАХ ЗААВАР

Пластик PPR-ийг зөөвөрлөлт болон суурилалтын явцад унагах, юманд цохигдох болон янз бүрийн механик гэмтлээр гэмтээж болохгүй.   Трубаг матаж хэлбэрт оруулахдаа +15оС хэмд хийх шаардлагатай. 16 - 32 мм-ийн диаметртэй трубаг матах радиус нь хамгийн багадаа трубаны диаметрийг 8 дахин авсантай тэнцүү байна. Бүтээгдэхүүнийг галаас хол байлгах шаардлагатай ба Трубаг огтлолцуулахдаа тусгай зориулалтын трубаг ашиглах хэрэгтэй.

 PPR-ын металлтай холбохыг металл төрлийн холболтонд хэрэглэнэ. Металл холболтын эрээсийг тайрахыг хориглоно учир нь энэ нь тусгай Тефлон тууз болон жийргэвчтэй байдаг байна Шугам нь металл шугамтай холбогдвол ямар нэг халаах аргыг хэрэглэж холбохийг хориглоно. Усны сувгийг шалгаж тохируулахаас өмнө (жишээ нь даралтыг шалгах гэх мэт)зориулалтын таглагчаар таглавал ашиглалт илүү үр дүнтэй.

Трубаг бэхлэх: Трубаг угсрахын өмнө тэлэлтийн дулааны коэффициентийг нь эхлээд анхаарах хэрэгтэй.

Бэхлэх цэгүүд:

 -Булан дээр бэхэлсэн бэхэлгээ

 -Трубаны салаалсан холболт дээр бэхлэх

 -Таазнаас труба оосроор бэхэлсэн бэхэлгээ

 -Муфтийн хоорондоос хомутаар бэхэлсэн бэхэлгээ