Ачаа өргөх, буулгах үеийн краны машинчийн аюулгүй ажиллагаа

Ачаа өргөх, буулгах үеийн краны машинчийн аюулгүй ажиллагаа

Ачаа өргөх, буулгах үеийн краны машинчийн аюулгүй ажиллагаа

1. Ажилд гарахын өмнө мастер (механик)-аас зааварчилгаа авна.
2. Ачаа өргөж, буулгах ажлыг мастер ба ажил хариуцагчийн хяналтын дор гүйцэтгэнэ.
3. Ажлын хувцас, бие хамгаалах хэрэгслийг (каск малгай, бээлий г.м) бүрэн хэрэглэнэ.
4. Ажил эхлэхийн өмнө краны бүрэн бүтэн байдал, ажиллагааг шалгаж үзнэ.
5. Кранаар ажиллахын өмнө хоосон явуулж тормозыг шалгаж үзэх шаардлагатай.
6. Кранаа шалгуулсан байх ба тросс, дэгээ нь гэмтэлгүй, цахилгаан утас, удирдлагын хайрцаг гэмтэлгүй байвал зохино.
7. Кранаар ачааг өргөхийн өмнө оосорлох хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалга.
8. Ачааг зөв оосорлож эгц дээш нь өргөнө, ачааг хазгай ташуу өргөхийг хориглоно.
9. Дохиог зөвхөн нэг л хүн өгнө.
10. Кранаар даац хэтэрсэн, жин нь тодорхой бус ачаа өргөхийг хориглоно.
11. Өргөж байгаа ачаан дээр хүн суухыг хориглоно.
12. Шөнийн цагт гэрлээр бүрэн хангагдсан байна.
13. Мотор ажиллаж байгаа үед кранд засвар хийхийг хориглоно.
14. Бороотой үед кранаар ажил гүйцэтгэхийг хориглоно.
15. Краныг ангийн даргын тушаалаар томилогдсон кранчны мэргэжлийн үнэмлэхтэй, хөдөлмөр хамгааллын аюулгүйн техникийн мэдлэгээр шалгалт өгсөн хүн ажиллуулна.


16. Краны машинч дараах зүйлийг мэддэг байвал зохино. Үүнд:
16.1. Краныг аюулгүй ашиглах заавар
16.2. Краны бүх механизмууд ба цахилгаан төхөөрөмж, хэрэгслийг ажиллүулж түүнд үйлчилгээ хийж сурсан байх
16.3. Краны эд анги, хэсгүүдэд хэрэглэдэг тослох материалын зориулалт, төрлийг мэддэг байх
16.4. Оосорлогч, дохиочинтой харьцах журмыг эзэмших
16.5. Өргөх ачааны жинг тодорхойлох, түүнийг оосорлох аргыг мэддэг байх
16.6. Краны зам, газардуулгад тавигдах шаардлагыг мэддэг байх
16.7. Краны ачаа оосорлох болон сольдог хэрэгслүүд, ган татлагыг хэрэглэж болох эсэхийг шалгаж чаддаг байх.
16.8. Цахилгаан хүчдэлд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж чаддаг байх
17. Цахилгаан дамжуулах шугамд ойр байрлуулсан краны аюулгүй ажиллагааг хангаж, ил талбайд байрлуулсан кранаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн ачаа өргөх, салхитай үед болон дуу цахилгаантай бороотой үед ажил гүйцэтгэхийг хориглоно.
18. Кранд засвар үйлчилгээ хийх үед хүчдэл залгах боломжийг арилгаж залгуурын бариулд “Хүн ажиллаж байна, залгаж болохгүй” санамжийг тавина. Зөвхөн үзлэг хийж байгаа хүний шийдвэрээр цахилгаан тоноглол ба механизмуудыг ажиллуулна.
19. Кран үзлэг шалгалт хийх явцад аюулгүй ажиллагаанд муугаар нөлөөлөх, шууд засах боломжгүй гэмтэл, зөрчил илэрвэл энэ тухай журналд бичиж краны бүрэн бүтэн байдал хариуцагчид мэдэгдэнэ.
20. Краны металл хийцэд ан цав гарсан буюу бусад гэмтэлтэй ачаа өргөх болон явах механизм бүрэн бус оосорлох хэрэгсэл гэмтэлтэй буюу шаардлага хангахгүй зориулалтын бус, дэгээний элэгдэл 10 хувиас их, ган татлага гэмтсэн ба элэгдэлтэй, краны зам, тормос, цахилгаан тоног төхөөрөмж гэмтэлтэй байвал машинчаас ажил гүйцэтгэхийг хориглоно.
21. Кранаар ажил гүйцэтгэх үед ажлын байрны гэрэлтүүлэг шаардлага хангаж байх ёстой.
22. Кранаар ажиллаж байх үед машинч үүрэгт ажлаасаа өөр зүйлд анхаарлаа хандуулах ёсгүй бөгөөд механизмуудыг ажиллаж байх үед засвар үйлчилгээ хийж үл болно.
23. Кран дээр зөвшөөрөлгүй гадны хүн ажиллуулахыг хориглоно.
24. Кранаар ачаа өргөж, буулгаж байх үед краны цахилгаан тэжээл тасрах буюу бусад шалтгаанаар зогсох тохиолдодд залгуурын бариулыг “тэг” байрлалд тавина.
25. Краныг шилжүүлэх ба түр завсарлага хийсний дараа дахин ажил гүйцэтгэхийн өмнө машинч урьдчилан дуут дохиог заавал өгнө.
26. “Зогс” гэсэн дохиог хэн ч өгсөн машинч зогсох үүрэгтэй.
27. Краныг ажиллуулах ба зогсохдоо огцом дугтралт үүсгэхгүйгээр гүйцэтгэнэ.
28. Төгсгөлийн унтраалга, даац хязгаарлагч, даац хэмжигч болон бусад аюулгүй ажиллагааны хэрэгсэл ажилгүй болон гэмтэлтэй үед кранаар ажил гүйцэтгэхийг хориглоно.
29. Автомашин, чиргүүл, вагоны тавцан дээр хүн байгаа эсэхийг магадласны дараа ачааг ачих буулгах ажиллагааг зөвшөөрнө. Хүн байвал тэр нь аюулгүй бүсэд очсоны дараа кранаар ажлыг гүйцэтгэнэ.


30. Ган татлага хүрд буюу дамраас мултарч гарсан тохиолдолд краныг яаралтай зогсоож засварлах ажлыг гүйцэтгэнэ.
31. Кранаар ажил гүйцэтгэж байх үедээ машинч нь тэжээлийн утсыг гэмтээж таслах, краны эд ангид цахилгаан гүйдэл үүсч болзошгүйг хатуу санаж, анхаарал болгоомжтой ажиллана.
32. Кранаар ажил гүйцэтгэж байх үед осол аваар гарвал машинч краныг зогсоож болсон явдлын талаар аюулгүй ажиллагаа хариуцагч болон краны бүрэн бүтэн байдлыг хариуцагчид яаралтай мэдэгдэнэ.
33. Хэрэв кран дээр гал түймэр гарвал машинч краныг унтрааж гал унтраах арга хэмжээ авахын зэрэгцээ ойролцоо байгаа хүнээр дамжуулан гал команд дуудна.
34. Кранаар ажил гүйцэтгэж дууссаны дараа машинч нь краны тэжээлийн хүчдэлийг салгаж кран байрлуулах газар зогсоож залгуурыг цоожилно.
35. Мөн грейферийг кранаас салгаж, сумыг өргөж, дэгээг дээд байрлалд аваачиж краныг зориулалтын талбайд байрлуулж туүнийг салхины туугдлаас хамгаалах хэрэгслээр бэхэлсэн байна.
36. Цахилгаан тэжээлийн утсанд хөврөгч хийж газраас хөндийрүүлсэн байх шаардлагатай бөгөөд краны явах анги бусад зүйлээс чангаагдахаас онц болгоомжлон, ажил эхлэхийн өмнө шалгаж байх нь зүйтэй.
37. Ачаа өргөхийн өмнө краны сумын өнгийлтийг ямагт тооцож даац хэмжигчийн заалтыг шалгаж байх шаардлагатай.

ҮББК-ийн ХАБЭА-н менежер Х.Батхүү