Ардын их хурлын депутат Б.Лханаасүрэнд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн хүрээнд Ардын их хурлын депутатаар ажиллаж байсан Б.Лханаасүрэнг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр /2023.02.09/ хүлээн авч, Үндсэн хуулийг батлах үеийн бүх албан тэмдэглэлийг эмхтгэсэн "МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХ СУРВАЛЖ" 12 боть номыг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.