Шинэ орон сууц хаус дизайны “Barilga экспо-2022” үзэсгэлэнг нээлээ

Шинэ орон сууц хаус дизайны “Barilga экспо-2022” үзэсгэлэнг нээлээ

Шинэ орон сууц хаус дизайны “Barilga экспо-2022” үзэсгэлэнг нээлээ
Барилгын салбарын шилдэг ААН, байгууллагуудын бүтээгдэхүүн, дэвшилтэт техник, технологи, хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдийг танилцуулдаг “BARILGA EXPO 2022” үзэсгэлэн яармаг “Мишээл экспо" төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн яармаг 2022 оны 05.06-08-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотод захиалга авч буй хаус болон шинэ орон сууцны 60 орчим шилдэг төслүүд, амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг танилцуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Барилгын хөгжлийн төвийн Дэд захирал М.Ибрай, Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатар, “Барилга мн”-ын захирал Б.Батсүх нарын зочид төлөөлөгчид оролцлоо.

“BARILGA EXPO 2022” үзэсгэлэн, яармагийн өдрүүдэд:
• Барилга, Хот байгуулалтын яам- “Төрөөс орон сууцны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”,
• Барилгын хөгжлийн төвийн Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатар “Орон сууцны судалгаа мэдээлэл, эрэлт хэрэгцээ”
• НХБХГазар- “Хот төлөвлөлт, Төрийн үйлчилгээ”
• BUILD SMART MONGOLIA ТББ - “Барилгын салбар дахь BIM - ийн талаар”
• Амины орон сууцны инновац хөгжлийн төв - “Амины орон сууцны чиг хандлага”
• "Өөрийн байшин" ТББ- “Эрчим хүчний хэмнэлттэй АОС-ны өртгийн бууруулах арга замууд”
• "HOUSE.MN" - “Амины орон сууцны зөвлөх үйлчилгээний байгууллага танд юуг зөвлөх вэ?”
• “Хайбрид хаус” гэж юу гэж вэ, түүний онцлог
• Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо
• “Үл хөдлөх хөрөнгө хэрхэн сонгох талаар иргэдэд зориулсан зөвлөгөө” зэрэг олон талт мэргэжлийн мэдээ мэдээллүүдийг тавих юм.