Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулна

Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулна

Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулна

НЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Шударга ёсыг эрхэмлэе” нийслэлийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.   Энэ үеэр  Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас авлигын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажил, цахим шилжилтийн явцын талаар илтгэл тавилаа.

Тэрбээр “Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт ирэх зургадугаар сарын 1-н гэхэд шилжүүлнэ. Бэлтгэл ажилд тодорхой цаг хугацаа шаардлагатай байгаа. Барилга эхлүүлэх зөвшөөрөл олгох, үргэлжлүүлэхтэй холбоотой 42 төрлийн үйлчилгээ бий. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэн, үйлдвэр, үйлчилгээ, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэхээр зорьж байна” хэмээлээ.