Зарим нэр төрлийн барилгын материалыг төмөр замаар тээвэрлэх талаар ярилцжээ

Зарим нэр төрлийн барилгын материалыг төмөр замаар тээвэрлэх талаар ярилцжээ

Зарим нэр төрлийн барилгын материалыг төмөр замаар тээвэрлэх талаар ярилцжээ

2022 оны бүтээн байгуулалтад шаардагдах барилгын материалын ханган нийлүүлэлтийн асуудлаар нэгдсэн бодлого, зохицуулалтыг хийж байна хэмээн БХБЯ-наас мэдэгдэв.

Тухайлбал, Хилээр нэвтэрч буй чингэлэг тээвэрт багтахгүй арматур, төмөр бүтээц эдлэл, зарим нэр төрлийн барилгын материал, тоног төхөөрөмжийг төмөр замаар тээвэрлэх асуудлаар энэ сарын 1-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд болон холбогдох албан тушаалтнуудтай хамтарсан уулзалт хийж барилгын материалын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн аж.

Мөн Барилгын гол нэр төрлийн материал импортлогч нарын төлөөллүүдийг өнгөрөгч 06-ны өдөр хүлээн авч, барилгын материалын ханган нийлүүлэлт, нөөц бүрдүүлэх, үнийн өсөлтийг бууруулах боломж, хамтын ажиллагааны талаар уулзалтыг зохион байгуулж холбогдох чиглэлийг өгсөн байна.

Түүнээс гадна, Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 19 дүгээр тушаалаар 2022 оны бүтээн байгуулалтад шаардагдах барилгын материалын үйлдвэрлэл, импортод тулгамдаж буй асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгуулжээ.

Сар бүр нэн түрүүнд шаардлагатай барилгын материалыг төмөр замаар тээвэрлэх чиглэлээр барилгын материал импортлогч ААНБ-уудын хүсэлтийг эрэмбэлэн нэгтгэж, ГХЯ, ЗТХЯ-тай хамтран ажилласны үр дүнд 12-р сард 95, нэгдүгээр сард 105 вагоны тээвэрлэлтийг ч  шийдвэрлэсэн аж.

Импортын барилгын материалыг төмөр замаар тээвэрлэх хэрэгцээ шаардлага, дотоодын үйлдвэрлэгчдийн төмөр замын тээвэр, вагоны тээвэр зохицуулалтын талаар УБТЗ-ын холбогдох албаны хүмүүстэй хамтарсан уулзалт хийсэн бөгөөд материалын ханган нийлүүлэлтэд УБТЗ-аас хамаарах бүхий л тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийлсэн гэдгийг салбар яамнаас мэдээлэв.